Монос Хүнс компанийн үйлдвэрлэн гаргадаг Энхжин брэндийн ургамалын гаралтай цуврал цайнуудын орц найрлага түүний ач тусуудын талаар танилцуулж байна. Энэ удаа өвлийн улирал хараахан дуусаагүй, Нийслэлийн утааны асуудал хэвээр үргэлжилж буй энэ үед Энхжин Уушги цэвэрлэх цайг онцолж байна.
Уушги цэвэрлэх цай нь найрлагандаа 5 төрлийн эмийн ургамал агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүн юм. Үүнд: Ганга өвс, Чихэр өвсний хуурай ханд, Чацаргана жимсний хатаасан үр хальс, Гүргэм, Нохойн хошууны үр жимс багтдаг байна.
- Ганга өвс \Thymus L\
Ганга өвс нь Борнеол, тимол, карвакрол, n-цимол, мирцен, гавар, линонен, терпинен гэх мэт 20 орчим биологийн идэвхит бодисыг өөртөө агуулдаг ургамал юм. Энэхүү биологийн идэвхит бодис нь салст бүрхүүлийг сэргээх, нянгийн өсөлтийг бууруулах идэвхи өндөр, мөөгөнцрийн өсөлтийг дарангуйлдаг. Ханиалга дарах цэр ховхлох үйлдэлтэй.

- Чихэр өвсний үндэс \Glyccyrhizae Glabra\
Терпент сапонин (глицирризин), пентоз, пектин, флавонол, флавнойд органик хүчил, алкалойд, кумарин зэрэг эрдэсүүд агуулагдана. Сапонин нь салст бүрхүүлийг цочроож булчирхайт эсүүдийн үйл ажиллагааг дэмжин цэр ховхлох үйлдэл үзүүлнэ. Мөн хор тайлах, цусны хор гадагшлуулах харшил намдаах гистаминий эсрэг болон антисептик, мөөгөнцөрийн эсрэг үйлдэлтэй.

- Чацаргана \Hippophae\
Витамин С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р гадна кумарин, алимны хүчил, каротин, пектин, криптоксантин зексатин, тосны хүчлүүд, фолын хүчил төмөр, кали (цайр их хэмжээгээр) гэх мэт олон бичил элементүүд агуулагддаг. Өвлийн улиралд Монголын ард түмэн өргөн хэрэглэгдэг чацаргана жимс нь уушгины олон төрлийн өвчнөөс сурьдчилан сэргийлэхэд тустай юм. Мөн Кумарин агуулагддаг ба кумарин нь судас тэлэх, цулцангийн хүчилтөрөгч нэвчилтийг сайжруулах антилейкодермитик үйлчилгээг үзүүлдэг мөн халуун бууруулах поливитамины эх үүсвэр, үрэвслийн эсрэг, өвчин намдаах, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй.

- Гүргэм \Papaver Croceum\
Картамин, сафлор, неокартамидин, лигнан, флавонууд, флавоноидууд, дубильн, алкалоидууд, амин хүчлүүд, органик хүчлүүд, К амин дэм, каротоноидууд, дитерпеноидууд зэрэг элментүүд багтдаг. Гүргэм ургамал нь амьсгалын замаар орсон нүдэнд харагддаггүй тоос тоосонцор, цусанд байгаа элдэв хорт нэгдлийг цэвэрлэж цусыг шингэрүүлж ариутгасны үр дүнд цусаар тэжээгддэг бүх л эрхтэн эрүүлжиж цусан хангамж сайжирдаг байна.

- Нохойн хошуу \Rosa Rugosa\
Нохой хошуу нь алим жимстэй харьцуулахад 100 дахин илүү C витамин өөртөө агуулдаг байна. Мөн витамин B,E,K, каротин, флабноид, пектин зэрэг элментууд багтдаг байна. Энэхүү элментүүд биеийн эсэргүүцэл сайжруулах бодисын солилцоог эрчимжүүлэх дархлал дэмжих судасны хатуурлаас урьдчлан сэргийлэх, эд эсийн нөхөн төхжилтийг нэмэгдүүлж дасан цохицох чадварыг нэмэгдүүлдэг үйлдэлтэй.

Энхжин Уушги цэвэрлэх цайны хэрэглэх заавар болон үнийн мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.