Өвлийг өнтэй давсны баяр Цагаан сарын билэгт сайн өдрүүд айлчлан ирлээ. Өнгөрч буй Нохой жилд Монос Хүнс компани нь амжилт бүтээлээр дүүрэн байж, салбартаа тэргүүлэгч, шинийг санаачлагч, экспортлогч байж чадлаа. Энэ бүх амжилтын үндэс нь бидний нийт ажилтан албан хаагчид, харилцагч, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч, хэрэглэгчид та бүхэн байсан бөгөөд ирж буй Урвуулагч хэмээх шороон гахай жилдээ амжилтын бухиагаа хамтдаа үргэлжлүүлнэ хэмээн итгэж байна. Та бүхэндээ нийт Монос хүнсчүүдийн нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэн ерөөж аз жаргал амжилт бүтээлээр цалгин байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Элгэн садандаа эрүүл мэндийг бэлэглэж Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монос Хүнс компанийн Гүйцэтгэх захирал П.Тодрол