Thu. Mar 12th, 2026

Монос Хүнс компани энэ сарын 19-нд Шангри-Ла мол дахь Өргөө кинотеатрын салбарт гурав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн 2019” чуулга уулзатад “Akela” спонсороор оролцож эрүүл мэндийн шүлтлэг Экос усаараа дэмжин ажиллаа.

Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхижүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жилийн онцлогын хувьд Хөрөнгийн зах зээлийн хөгжил, Финтекийн дайралт болон Дижитал Трансформац, Хувийн тэтгэврийн тогтолцоо гэх мэт сэдвүүдийг хөндөж ярилцсан бөгөөд залуучууд руу чиглэн Интрапренер сэтгэлгээг түгээх нь, Хамтын соёлыг дэлгэрүүлэх нь, Санаа, Баг, Мөнгө аль нь чухал вэ гэх зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд явагдлаа.

Ээлжит нэгдсэн хуралдаан “Интрапренер сэтгэлгээг түгээх нь” сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд  Монос Хүнс компанийн захирал П.Тодрол, Мобиком корпорацийн ерөнхий захирал Хамада Тацуяа, М-Ойл Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, What3Words-ийн Монгол дахь захирал М.Уянга нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн хөтөлбөрийн дагуу Монос Хүнс компанийн захирал П. Тодрол компанийн тухай чуулга уулзалтад ирсэн хөрөнгө оруулагчид болон зочдод танилцуулсан юм.

By admin