Эртний эмч нар бөөрийг “дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс” гэж үздэг байжээ. Бөөр нь тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Мөн биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүйгээс царайны өнгө өтгөрч, биеийн жавхаа доройтон, хамаг өвчний шалтгаан болдог байна. Иймд бөөрөө хайрлаж:
✅Даарч хөрөхгүй байх.
✅Тогтмол дасгал хөдөлгөөн хийх.
✅Халуун чанартай, шим тэжээл сайтай хоол ундыг тохируулан хэрэглэх.
✅Шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош зэрэг ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх.
✅Байцаа, лууван, шийгуа, өргөст хэмх, алим, нэрс, аньс, зэрэг жимс хүнсний ногоонууд хэрэглэх.
✅Мөн цэнэг бөөр хамгаалах бэлдмэл хэрэглэж байх. Цэнэг бөөр хамгаалах бэлдмэлийн найрлагад орсон нарийн навчит цахилдаг нь Монгол орны онгон дагшин байгальд ургадаг биологийн идэвхи өндөртэй ургамал бөгөөд бөөрний эд эсийг хамгаалах, нөхөн төлжүүлэх, биеийг хоргүйжүүлэх, бөөрний тамирыг сэргээх үйлчилгээтэй. Уг бэлдмэлд орсон алирсны навч нь үрэвсэл намдааж, шээс ялгаралтыг нэмэгдүүлэн, хаван бууруулах үйлчилгээ үзүүлнэ.