Монос хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн №34/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1 төгрөг буюу нийт 408 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн.
Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн дансанд байршуулсан бөгөөд хувьцаа эзэмшигчид та бүхэн “ҮЦТХТ” ТӨХХК-д болон өөрийн үнэт цаасны компанидаа хандан ногдол ашгийн талаарх мэдээллээ авах боломжтой.
Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг хүн ардын өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.
📞Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв 7012-0460