“Монос Хүнс” ХК 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр хоёр дахь жилдээ амжилттайгаар зохион байгууллаа.

Хурлыг ТУЗ-ийн гишүүн, Бизнес стратеги, төлөвлөлтийн хорооны дарга Х.Ананд даргалж, ТУЗ-ийн гишүүн, Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь, ТУЗ-ийн гишүүн Ц.Цэцэгбадам, ТУЗ-ийн гишүүн Ч.Чинзориг болон Хөндлөнгийн Aудитын БДО ХХК-ийн төлөөлөл нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан бөгөөд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81% нь оролцсон юм. Хувьцаа эзэмшигчид тусгай цахим хуудсанд урьдчилан бүртгүүлэх үед авсан нэвтрэх нэр, нууц үгээр холбогдон хурлын санал хураалтад оролцож асуултуудад саналаа өгсөн байна. Санал хураалт болон тооллогын ажилд ямар нэгэн алдаа гараагүй болохыг Тооллогын комиссын зүгээс онцоллоо.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- Компанийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын компанийн дүгнэлтийг танилцуулах,
- Компанийн 2020 оны үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгч буй дүгнэлтийг хэлэлцэн батлах,
- Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах,
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны төсвийг батлах,
Хувьцаа эзэмшигчдэд 2020 оны үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулсан бөгөөд “Монос Хүнс” ХК өнгөрсөн онд Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Экос усыг шинэчилж зах зээлд амжилттай байршуулсан байна.

