Sun. Jan 11th, 2026

Дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлийн нэгд тооцогддог Улаанбаатарт хүйтний эрч чангарах тусам хүн амын талаас илүү хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээ нэмэгддэг нь ойлгомжтой асуудал юм. Нийслэлийн иргэд хорт утаа ямар шалтгаанаар бий болж, хүний эд эрхтэн төдийгүй удмын санд ямар хөнөөлтэй гэдгийг мэддэг, энэ талаарх мэдээлэл ч элбэг болсон.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бий болоод буй агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагууд нь арга хэмжээнүүд авч байгаа хэдий ч нүд ирмэхийн зуур агаарын бохирдол алга болохгүй нь тодорхой болсон. Тиймээс агаарын бохирдолтой орчинд ажиллаж, амьдарч байгаагийн хувьд гэр орчиндоо аль болох цэвэр агаарыг бий болгох, амьсгалын замын эд эрхтнээ хэрхэн хамгаалах ойлголттой байх нь чухал юм. Тиймээс фармакологийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, Монголчуудын биологийн онцлогт тохируулан бүтээсэн Энжин уушги цэвэрлэх цайны талаар “Монос” группийн үүсгэн байгуулагч, эм зүйн ухааны доктор, профессор, академич, Хөдөлмөрийн баатар Л.Хүрэлбаатартай ярилцсан юм.

Тэрбээр “Ханиад томууны улиралтай холбоотойгоор өнөө өглөө гэхэд уушги цэвэрлэх цайгаа уулаа. Улирал болоод бие организмын нөхцөл байдал, ажлын ачааллаас шалтгаалаад Энхжин цайны төрлөөсөө тохируулж хэрэглэдэг. Ер нь  аль ч цаг үед Энхжин уушги цэвэрлэх, Энхжин дархлаа сэргээх цайгаа ажлын өрөөндөө байлгадаг. Би ер нь “Монос” нэрийн дор үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүнээ өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн. Гаднын ижил төстэй бүтээгдэхүүнээс би өөрсдийнхөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг шалтгаан нь судалгаа шинжилгээнд үндэслэн оюунаа дайчлан байж бүтээсэн зүйлдээ итгэлтэй байдгийнх. Ер нь олон жилийн туршилт судалгаанд үндэслэн шинээр бүтээгдэхүүн бий болгоод зах зээлд нэвтрүүлэхээсээ өмнө өөрөө хэрэглэж, өөр дээрээ туршилт эхлээд хийдэг” гэж өгүүлэх энэ эрхэм хүний ярилцлагыг уншигч танд хүргэе.  

-Монголчууд хэр цайны соёлтой ард түмэн бэ гэдгээс таны яриаг эхлүүлүүлмээр байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний цайны соёлд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Монголчууд эртнээс уламжлагдаж ирсэн цайны өндөр соёлтой ард түмэн гэж би боддог. Монголчуудын цайны соёл гаднынхны анхаарлыг их татдаг. Өнөөдөр айл өрхүүд банштай цай, хийцтэй цай, борцтой цай гээд олон төрлөөр нь цайгаа бэлтгэн уухын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн цайнууд хэрэглээнд дэлгэрч байна. “Энхжин” цай маань ч тодорхой хугацаанд хүмүүст үнэлэгдээд, эрүүл мэндийн ач холбогдол нь танигдаад ирсэн болохоор илүүтэй хэрэглэдэг болжээ. Цайны маань уламжлал үргэлжлээд явж байна гэж хардаг даа.

 – Яагаад энгийн нэг цай биш, эмчилгээ дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй цай хийх санаа төрсөн, түүнийгээ Энхжин гэж нэрлэсэн шалтгаан нь юу вэ?

-“Энхжин” эрүүл мэндийн цай бол 30 жилийн түүхтэй. Өнөөгийн “Монос” групп зах зээлийн хүнд үед эм, гоо сайхны жижиг үйлдвэрлэлээр гараагаа эхэлж, эрүүл мэндэд хэрэгтэй шинэ хийгээд анхдагч бүтээгдэхүүн гаргах зорилгын төлөө ажилладаг байлаа. Анх эм үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж тийм ч хангалттай бус үед бид эмийн ургамал савлаж эхлэв. Эмийн ургамлаа зүгээр ч нэг савлалгүй Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын зэхмэлийг ашигладаг арвин туршлага дээр үндэслэн бөөрний зэхмэл, ходоодны зэхмэл, цэр ховхлох зэхмэл, дархлаа сэргээх зэхмэл үйлдвэрлэж эхэлсэн.

Эмийн ургамлаа зүгээр ч нэг савлалгүй Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын зэхмэлийг ашигладаг арвин туршлага дээр үндэслэн бөөрний зэхмэл, ходоодны зэхмэл, цэр ховхлох зэхмэл, дархлаа сэргээх зэхмэл үйлдвэрлэж эхэлсэн.

Дээрээс нь бидний өвөг дээдэс эрт дээр үеэс аян дайнд мордохдоо биеийн тамир тэнхээ сайжруулах зорилгоор загсгал буюу шинэсэрхүү бударгана ургамлыг хатааж бэлтгэн дайн тулааны үед авсан шархаа шавших, аяны замын алжаалаа тайлах зорилгоор буцалгаж уудаг байсан түүх бий. Бид бүхэн энэхүү уламжлалаас улбаалаад шинэсэрхүү бударгана ургамал хүний биеийн дархлаанд хэр ач холбогдолтой болохыг судалсан. Мөн хүний дархлааны улаан, цагаан эсийг судалсны үндсэн дээр тухайн ургамлыг найрлагадаа оруулсан “салимон” нэртэй эм бэлдмэлийг хэдийн үйлдвэрлээд эхэлчихсэн байлаа.

Тэгээд хүн амыг заавал өвдсөн хойно нь эмчлэхээс илүүтэйгээр өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь зөв гэж үзээд шинэсэрхүү бударгана ургамлыг ашиглан цай хийж эхэлсэн юм. Ингээд 1998 онд анхны Энхжин нэртэй дархлаа сэргээх үйлдэлтэй цай бүтээж төд удалгүй Мөнхжин элэг хамгаалах цайгаа бүтээлээ. Тэгээд цайнуудаа хөгжүүлээд, цуврал бүтээгдэхүүнүүд гаргах шаардлага үүсэхэд бид бүхэн  олон “жин” дагавартай нэрэнд хүмүүс төөрөлдөхөөс сэргийлж Энхжин гэх нэг нэрийн дор үйлдвэрлэх болсон. Энэ нэр нь ч энх мөнх амьдралыг тэтгэгч цай гэх утгаараа тохирсон ч нэр гэж санагддаг.

2000-аад оны үеэс эм, гоо сайхны “Монос” үйлдвэр маань өргөжиж “Монос фарм”, “Монос косметик” болж тус тусын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Ингээд “Энхжин” цайг “Монос фарм” компанийн нэр дээр үйлдвэрлэж байгаад 2012 онд “Монос хүнс” эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн компани байгуулагдсанаар тэнд үйлдвэрлэх болсон юм. Анх буцалгаж уух зориулалттай байсан зэхмэл энэ 30 жилийн хугацаанд шууд хандлаад уух зориулалтын савлагаатай болсноор хэрэглээг хялбарчлаад зогсохгүй ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа тохиромжтой хэлбэрт орсон. Ингээд үзэхээр тус цай маань нотолгоонд суурилсан мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн мөн юм.

-Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гэж байна. Тиймээс “Энхжин” цайны хүний биед үзүүлэх үр нөлөөг судалсан судалгаанууд бий юу?

– Найман өөр нэр төрлийн “Энхжин” цайнд ордог ургамлуудын олонх нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг байсан ургамал төдийгүй цөөн хэд нь орчин үеийн анагаах ухаанд нэвтэрсэн ургамлууд байдаг. Эдгээр ургамлын дийлэнхийг бид бүхэн өөрсдийн Эм Судлалын Хүрээлэнгийн эмийн ургамлын талбайд тарьж ургуулан, мэргэжлийн лабораторидоо эрүүл мэндэд үзүүлэх үйлдлийг нь тогтоогоод цайндаа хэрэглэдэг.

“Энхжин” цайны найрлагад орж буй ургамлуудын олонх нь байгальд зэрлэгээрээ ургадаг. Үйлдвэр өргөжихийн хэрээр ургамлаа тарьж ургуулах шаардлага үүссэн. Учир нь ургамлын нөөцийг зохисгүй ашиглах, байгаль орчин хувьсан өөрчлөгдөхийн хэрээр ургамал ховордох, бүр цаашилбал устаж үгүй болох аюул байгаагаас үүдэн тарималжуулж эхэлсэн юм. Ялангуяа ховордож буй Хунчир, Алтангагнуур, импортолдог Батраш буюу гааны навч, Булцуут цэцэг зэргийг өөрсдөө талбай дээрээ тарималжуулж байна.

Хунчир, Алтангагнуур, Батраш буюу гааны навч, Булцуут цэцэг эмийн ургамлуудыг өөрсдөө талбай дээрээ тарималжуулж байна.

Энэ нь экологийн хувьд цэвэр бөгөөд биологийн идэвхт үйлдлийг нь хадгалж ургуулах, түүнийгээ хэзээ, хэрхэн хураахаас эхлээд бүгд судалгаа шинжилгээнд тулгуурладаг. Тухайн ургамлын аль хэсгийг цайндаа хэрэглэж байгаагаас шалтгаалаад ямар улиралд хураахаа шийднэ. Тухайлбал, Булцуут цэцгийн цэцгийг цайндаа хэрэглэдэг учир цэцэглэх цагаар буюу зуны эхээр хураадаг. Ингэж тарималжуулахад зарим ургамлын хувьд биологийн идэвх нь нэмэгдэж байсан. Жишээ нь, Хунчирын хувьд биологийн идэвх зэрлэг байгаль дээрхээсээ илүү байдаг. Харин зарим ургамлын биологийн идэвх нь зэрлэг байгаль дээрхээсээ суларсан ургамлыг цайгаа савлахдаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэх үйлдэл үзүүлэхэд тохирсон хэмжээнд нь нэмж найруулж хийдэг.

Хүйтний улирал эхэлж ханиад томуу болон бусад халдварт өвчний тархалт нэмэгддэг. Мөн нүүрсний утаа, автомашины утаа болон орчны олон хорт хийгээр уушги амьсгалдаг. Энхжин уушги цэвэрлэх цай энэ нөхцөл байдалд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?  

Уушги цэвэрлэх цайны хувьд уушгинд хуримтлагдсан механик хольцуудыг гадагшлуулах зориулалттай. Анх цэр ховхлох зориулалттай цай ч гэж хийгдэж байсан. “Энхжин” уушги цэвэрлэх цайгаа бид бүхэн шинэчлээд судалгаанд тулгуурлаад, нэлээд ургамал нэмж хийсэн. Утааны улиралд уушги механик хольцоор бохирдохоос гадна бидний амьсгалж буй хортой хийнүүд цусанд шингэдэг. Цус хордоно гэдэг бол бусад эд эрхтэн хордоно гэсэн үг.  Тиймээс тэр хорыг тайлах, цусыг цэвэрлэх зорилготойгоор гүргэм гэх ургамлыг нэмж өгсөн. Дээр нь уушгины үйл ажиллагааг дэмждэг чацарганын навч нэмж хийснээрээ онцлогтой бүтээгдэхүүн юм. 2019 онд Японы NHK телевизийн баг Монголчууд утаатай хэрхэн тэмцэж байгаа тухай нэвтрүүлэг бэлдэхээр ирэхдээ манай “Энхжин” уушги цэвэрлэх цайг их сонирхож нэвтрүүлэг бэлдээд явсан. Монголчууд утааны үед “Энхжин” уушги цэвэрлэх цайг хэрэглэхээс гадна Монголд амьдардаг гаднын иргэд их хэрэглэдэг.

Мөн Хятад, Солонгос улсын иргэд хувиараа захиалж байна. Түүний зэрэгцээ “Ковид-19″ шинэ төрлийн вирус дэгдсэнтэй холбоотойгоор дархлааны систем болон уушгиныхаа үйл ажиллагааг дэмжих шаардлага үүссэн. Учир нь “Ковид-19” вирусийн үед төдийгүй сүүлийн үеийн томуугийн вирусууд уушги барьж өвчлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, уушгийг түлхүү гэмтээж байна гэсэн үг. “Ковид-19” вирусээр өндөр настай, архаг өвчтэй хүмүүс түлхүү тусаж байгаа шалтгаан нь тэдгээр хүмүүсийн дархлаа суларсантай холбоотой. Тэгэхээр “Ковид-19” вирус болон улирлын чанартай ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, эмчилгээг дэмжих зорилгоор “Энхжин” дархлаа сэргийлэх цай, Энхжин уушги цэвэрлэх цайг хэрэглэх хэрэгтэй.

-Ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар Монголчууд нэг үеэ бодвол мэддэг, ойлгодог болсон. Гэхдээ ургамлын гаралтай бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх сөрөг нөлөө гэж бий юу?  

– Химийн гаралтай эм, био бэлдмэлүүдтэй харьцуулахад ургамлын гаралтай бэлдмэлүүд гаж нөлөө багатай. Гэхдээ эмийн ургамлын тунгаас маш их зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, эмийн ургамал тодорхой тун, боловсруулах аргаасаа болоод эм болж болно, эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж болно. Ургамал болгон хоргүй, аюулгүй гээд тодорхой зохимжит найрлагагүйгээр хэрэглэж болохгүй. Ургамлыг дотор нь хүчтэй үйлчилдэг, энгийн үйлчилдэг гээд хоёр төрөлд хуваадаг. Хүчтэй үйлчилдэг эмийн ургамал бол хордуулах ч нөлөө бий. Манайхан биенээсээ сайн гэж сонссон зүйлээ дур мэдэн буруу хэрэглэснээр ургамлаас хордсон тохиолдол байдаг. Дээрээс нь зарим ургамал аккумуляци  буюу хүний биед хуримтлагдаж эд эрхтэнг хордуулах хэмжээний үйлчилгээ үзүүлэх нь бий. Тиймээс эмийн ургамал гаж нөлөө багатай ч огт хоргүй гэж ойлгож болохгүй. Зөв зохистой хэрэглэх ёстой. “Энхжин” цайнуудын найрлагад хүний биед удаан хугацаагаар хуримтлагддаг, удаан задардаг ургамлыг ашиглаагүй. Мөн тунгийн хэмжээг удаан хугацаагаар хэрэглэхэд тохиромжтой болгож, гаж нөлөө, архаг хордлогын судалгаанууд хийгдчихсэн учраас хэрэглэхэд айх юм байхгүй.

-Импортоор орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнээс “Энхжин” цайны ялгарах онцлог зүйл нь вэ?

Уламжлалт анагаах ухаанд тухайн хүний төрсөн газар бүх ерөндөг нь бий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төрсөн газарт нь тухайн хүнийг анагаах эм болох зүйлс байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол хүнд Монголд ургасан ургамал  илүү зохимжтой байдаг. Уламжлалт анагаах ухаанд ингэж үзсэнийг орчин үеийн шинжлэх ухаан ч нотолдог. Дээрээс нь Энхжин цайны найрлага дахь ургамлууд нь зэрлэг байгальд ургасан генийн өөрчлөлтгүй, ургалтын үед хортон шавжаас хамгаалах пестицид, хугацаа уртасгагч янз бүрийн хортой бодис ороогүй гэдгээрээ давуу талтай.

Дэлхийн хүн ам хүндхэн сорилттой нүүр тулгараад буй энэ цаг үед таны зүгээс хэрэглэгчдэдээ өгөх зөвлөгөө бий юу?

-Бид хамгийн энгийн хялбар, хамгийн түгээмэл боломжтой зүйлийг нэг их үнэлдэггүй. Дорнын анагаах ухаан төдийгүй Монголын уламжлалт анагаах ухаанд эмийн дээд нь ширгээсэн ус хэмээн эмчилгээний үндэс суурь гэж сургадаг. Ер нь буцалгаж ширгээсэн халуун ус уух нь бүх төрлийн вирусийн эсрэг ихээхэн үр дүнтэй гэж Энэтхэг Хятадын эрдэмтэд үзэж байна. Мэдээж бүх зүйл тун хэмжээтэй байдгийн жишгээр хэт халуун ус уух нь улаан хоолойн үрэвсэл үүсгэх аюултай. Тиймээс усыг буцалгаж ширгээгээд хөргөж хэт халуун биш биеийнхээ температуртай ойролцоо буюу 27-36 градусын халуун бүлээн ус эсвэл цай уувал титэм вирусээс сэргийлэх боломжтой.  Ер нь буцалгаж ширгээсэн ус тогтмол хэрэглэвэл биед хуримтлагдсан хортой бодисыг биеэс зайлуулж хөгшрөлтөөс сэргийлдэг. Үүний зэрэгцээ жин хасахад тустай. Мөн цусны эргэлтийг сайжруулж, өтгөн хатахаас ч сэргийлнэ. Гэхдээ бүх зүйл тун хэмжээтэй, тэрхүү тун хэмжээнээсээ хэтрэхэд сайн зүйл ч хор болж болно гэдгийг санаж байх хэрэгтэй. Дэлхийн долоон тэрбум хүнээс таныг жаргалтай болгох хүн нь та өөрөө л байдаг. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ дархлаагаа сайн дэмжиж, маш сайн амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, амны хаалт зүүж, гараа сайтар угаахын зэрэгцээ аливаа мэдээлэлд ул суурьтай хандаж, эрүүл мэнддээ хэрэгтэй мэдээллийг олж авч байгаасай гэж хүсэж байна.

By admin