Бид хэрэглэгчиддээ эрүүл мэндэд нь ашиг тустай бүтээгдэхүүн хүргэх, түүгээрээ дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох нийгмийн хариуцлагыг өмнөө тавин ажилладаг. Харин энэхүү зорилгыг биелүүлэгч гол хөдөлгүүр нь манай компанийн үнэт зүйл болох нийт ажилтан, албан хаагчид маань юм.
Монос Хүнс ХК-ийн нийт ажилтнуудын дундаж нас 32 бөгөөд улс орны хөгжлийн эзэд болсон залуучууддаа тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж ирээдүйд нь итгэл, урт хугацааны санхүүгийн баталгааг бий болгох үүднээс АРД ЛАЙФ ХХК-ийн хувийн тэтгэврийн хуримтлалд хамруулж гэрээгээ үзэглэлээ.
Тухайн багц хуримтлалд хамрагдсанаар өндөр насны тэтгэвэрт гарсан үедээ нийгмээс болон үр хүүхдээсээ санхүүгийн хамааралгүй амьдрах баталгаа үүсэхээс гадна эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал, урт хугацааны мөнгөн хуримтлал, Ард Лайф компанийн хөрөнгө оруулалтын өгөөжөөс хүртэх гээд олон онцлог давуу талтай юм.

