Thu. Mar 12th, 2026

Монос хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №02/02 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1 төгрөг буюу нийт 408.8 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн.

Энэхүү ногдол ашгийг 2020 оны 8-р сарын 31-ний өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-аар дансанд байршуулах бөгөөд хувьцаа эзэмшигчид та бүхэн “ҮЦТХТ” ТӨХХК-д хандан ногдол ашгийн талаарх мэдээллээ авах боломжтой.

Монос Хүнс ХК-ийн зүгээс Хувьцаат компани болсон эхний жилдээ ногдол ашиг хуваарилах амлалтаа биелүүлж буйдаа таатай байгаа бөгөөд хамтдаа хүн амын эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.

Монос Хүнс ХК 7777-3525

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв 7012-0460

 

By admin