Монголын Хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй Монос Хүнс ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү,үйл ажиллагааны тайлангаа 8-р сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэртээ танилцууллаа. Ингэснээр анх удаа өөрийн үйлдвэр дээрээ хагас жилийн тайлангаа танилцуулсан үйл явдал болсон юм. Эрүүл мэндийг тэтгэх итгэлтэй хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг алдалгүй Олон улсын GMP стандартыг хангасан бүрэн автомат үйлдвэрийн бүтээн босголт, үйл ажиллагаатай хуралд ирсэн зочид үзэж танилцсанаараа онцлог үйл явдал боллоо.


Монос Хүнс ХК нь 2020 оны хагас жилийн байдлаар хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар босгосон 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1772 м2 талбай бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулсан. 2020 оны 2-р сараас Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэртээ 1 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна.
Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Экос эрүүл мэндийн усны савлагааг шинэчлэн Оргилуун зөөлөн усаар төрлөө нэмсэн юм. Мөн 7 төрлийн Vitos шот савлагаатай эрүүл мэндийн бэлдмэл, 5 нэр төрлийн Craft tea шинээр үйлдвэрлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Харин хуурай хүнсний үйлдвэртээ шахмал аарцан үрэл Тугал брэнд, цагаан гаатай уусдаг цай Tastea брэндийг зах зээлд нэвтрүүллээ.
Уншигч та бүхэн Монос Хүнс ХК-ийн “2020 оны эхний хагас жилийн тайлан”-тай танилцахыг хүсвэл энд дарна уу.