“Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №02/02 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны 3-р сарын 11-ний өдрөөр тасалбар болох юм. Ногдол ашгийг 2020 оны 8-р сарын 31-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулахаар шийдвэрлэлээ.