Thu. Mar 12th, 2026

Монос хүнс ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн ээлжит хурал 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн ус ундааны шинэ үйлдвэр дээр хуралдан 2019 оны жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Компанийн 2019 онд хийж гүйцэтгэсэн ажил, санхүүгийн тайлан мэдээг Гүйцэтгэх Захирал А.Отгондарь, БДО Аудит ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооноос танилцуулснаар ТУЗ-өөс 2019 оны ногдол ашиг тараах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг энэ оны 4-р сарын 6-ны өдөр хуралдуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлын дараа ТУЗ-ийн гишүүд 1 дүгээр сараас эхлэн үйлдвэрлэлээ эхлүүлээд буй “Эрүүл мэндийн ус ундаа”-ны үйлдвэртэй танилцаж шинэчлэгдсэн Экос зөөлөн ус, Аами Таами шүүс, БэрриВит үрэл зэрэг бүтээгдэхүүний амталгаа хийсэн байна.

Монос хүнс ХК 2019 онд шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын зэрэгцээ 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж өнгөрсөн онтой харьцуулахад 18 хувийн өсөлттэй ажилласан байна. Иймд ТУЗ-ийн зүгээс нийт 408 сая төгрөгийг ногдол ашгаар тараах шийдвэр гарсныг 4000 гаруй хувьцаа эзэмшигчдэдээ дуулгахад таатай байна.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ИТГЭЛТЭЙГЭЭР ДЭМЖСЭН НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА

By admin