Sun. Jan 11th, 2026

Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журмын дагуу үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тооцоолдог билээ.

Тус биржид бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлдэг ба энэхүү багцыг жил бүр шинэчилдэг. Уг ТОП-20 индекст эрүүл мэндийн үйлдвэрлэлийн салбарт анхдагч хувьцаат компани болсон Монос Хүнс ХК багтсан ба эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж буйгаа дахин баталлаа.

Ийнхүү тус журмын дагуу ТОП-20 индексийн сагс шинэчлэгдсэн ба дараах үнэт цааснууд ТОП-20 багцыг бүрдүүлэхээр боллоо.

Үүнд: 

Симбол Үнэт цаасны нэр
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК
2 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК
3 ADU ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА ХК 
4 AIC АРД ДААТГАЛ ХК
5 APU АПУ ХК 
6 BDS БИ ДИ СЕК ҮЦК ХК
7 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК
8 GOV ГОВЬ ХК
9 INV ИНВЕСКОР ББСБ ХК
10 LEND ЛЭНДМН ББСБ ХК
11 MBW МОНГОЛ БАЗАЛЬТ ХК
12 MFC МОНОС ХҮНС ХК
13 MIK МИК ХОЛДИНГ ХК 
14 MNDL МАНДАЛ ДААТГАЛ ХК 
15 MNP МОНГОЛ ШУУДАН ХК
16 SHG ШАРЫН ГОЛ ХК 
17 SUU СҮҮ ХК
18 TTL ТАВАН ТОЛГОЙ ХК 
19 TUM ТҮМЭН ШУВУУТ ХК 
20 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

By admin