Mon. Jan 12th, 2026

Монос Хүнс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ХолиДэй Инн зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хурлаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр товлосон байсан юм.

  1. Монос Хүнс ХХК-ийн хэлбэрийг өөрчилж Хувьцаат компани болгох;
  2. Монос Хүнс ХК-ийн дүрмийг батлах;
  3. ТУЗ-ийн гишүүдийг сонгох;
  4. ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг тогтоох;

Хуульд заасан шаардлагуудыг хангасан тул хурал 14:30-д эхэлж 16:30 гэхэд дууссан бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн дагуу Монос Хүнс компани нь албан ёсоор Хувьцаат Компани болон үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Компанийн үйл ажиллагаа болон шинэ төслийн явцын мэдээллүүдийг хурлыг даргалагч П.Тодрол танилцуулсны дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн 6 гишүүнээр Л.Хүрэлбаатар, Х.Ананд, Х.Солонго, Ц.Цэцэгбадам. А.Отгондарь, Ч.Баттогтох нарыг нэр дэвшүүлж сонгосон бол ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нийт 13 хүний анкет танилцуулга ирснээс Б.Гантулга, Б.Долгормаа, Ч.Чинзориг нарыг нэр дэвшүүлэн хувьцаа эзэмшигчдийн саналаар баталгаажуулсан байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеийн гэрэл зургууд:

By admin