Санхүүгийн зохицуулах хороо Монос Хүнс компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2019.05.20-ний өдөр эхлүүлэх зөвшөөрөл олголоо.
Монос Хүнс ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, татан төвлөрүүлэхээр зорьсон мөнгөн дүнгээс давж биелсэн тул хувь тэнцүүлэн хуваарилалт хийгдсэн. Тиймээс хөрөнгө оруулагч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж захиалга тань хэрхэн биелсэн талаар тодруулна уу. Хэрэв таны захиалга биелээгүй, үлдэгдэл мөнгөн хөрөнгө байгаа бол тухайн үнэт цаасны компанидаа мөнгө хүсэх өргөдөл өгснөөр авах боломжтой.