Хүнсний салбарын 44 дэх удаагийн “FoodEx 2019” олон улсын үзэсгэлэн Япон улсын Токио хотод энэ оны гуравдугаар сарын 5-наас 8-ны хооронд зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс компани тус үзэсгэлэнд “Эко уусдаг цай”, “Өтгөрүүлсэн барагшун”, “Хаан Жимс”, “Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл” зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлхийн олон улс орнуудад таниулах зорилготойгоор амжилттай оролцоод ирлээ.
44 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд дэлхийн 82 улсыг төлөөлсөн 75 мянган зочид төлөөлөгчид оролцсон байна.
Монос Хүнс компанийн будагч бодисгүй, байгалийн зэрлэг жимсээрээ Эко Уусдаг цайны дөрвөн төрөл нэрийн бүтээгдэхүүн нь Япон улсын зах зээлд 2018 онд экспортод гарж “Үндэсний шилдэг экспортын бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ.
“FOODEX JAPAN 2019” үзэсгэлэнгийн фото агшнууд:











