Sun. Jan 11th, 2026

Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн шингэн хүнсний төсөл амжилттай хэрэгжиж үйлдвэрлэж буй ЭКОС зөөлөн шүлтлэг ус, VITOS-Цэнэг, Аами&Таами бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүнүүд болоод байна.

Үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр үйлдвэр болон агуулахын зай талбайг өргөтгөх хэрэгцээ үүссэн тул тендерт оролцохыг хүссэн барилга угсралт болон агаар сэлгэлтийн компаниудыг урьж байна.

Тендерт оролцохыг хүссэн аж ахуй нэгжийн материалыг 2021.09.07–ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх байдлаар хүлээн авна.
Цахим шуудангаар илгээх тохиолдолд 📩 foods@monos.mn хаягт илгээнэ үү.

Хэвлэмэл байдлаар илгээх тохиолдолд Монос Хүнс ХК-ийн Хуурай хүнсний үйлдвэрийн хаягаар илгээх боломжтой.

Тендерийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдэд тендерийн дэлгэрэнгүй материалыг хүргүүлэх болно.

Тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та 99056615, 77773525 дугаарт холбогдоорой.

By admin