Sun. Jan 11th, 2026

[:mn]Монголчууд бид идээний дээж цай, эдийн дээж хадаг хэмээн эрхэмлэн хүндэлдэг хүндээ цай хадаг барин золгодог. Мөн гэрт ирсэн зочиддоо хамгийн түрүүнд цай аягалж барьдаг уламжлалтай ард түмэн. Монгол орны хаана ч очсон нутаг нутгийн онцлог амтыг шингээсэн цайг амтлах боломжтой бөгөөд цай нь манай ард түмний үндэсний соёл уламжлал болох нь төвөггүйхэн ойлгогдоно. Сүүтэй цай, хар буюу бор цай, банштай цай, хийцтэй цай гээд улирлын онцлог, биеийн байдалдаа тохируулан цайг бэлтгэн хэрэглэсээр ирсэн. Гэтэл ийм цайсаг ард түмний өдөр тутмын цайны хэрэглээний 86%-ийг импортын бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн 14%-ийг дотоодын үйлдвэрлэлийн цай эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд Монгол уламжлалын эмийн ургамлаар хийсэн цайны үйлдвэрлэл дотоодын цай үйлдвэрлэлийн эзлэх хувийг нэмэгдүүлж буй нь талархууштай. МУИС болон Монос группийн эрдэмтэн докторуудын таван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээгдсэн залуужуулах, биеийг хоргүйжүүлэх үйлдэлтэй “100 наслаарай” цай нь шинээр органик уутан савлагаатай болжээ. 100 наслаарай цайг санаачлагч МУИС-ийн доктор, профессор Ж.Батхүүтэй уулзаж тухайн цайны ач тусын талаарх ярилцсаныг хүргэж байна. 

Монголчууд бид бүхэн ургамлын гаралтай цайг хандлан, буцалгаж уудаг цайны соёлтой ард түмэн. Харин ямар ургамлыг хэрхэн сонгон авч цайндаа хэрэглэдэг байсан бэ?    

Монголчууд бид нүүдэллэн амьдрахдаа байгаль эх дэлхийтэйгээ гайхалтай зохицон амьдарч, орчин нөхцөлөө гярхай ажиглан ирсэн ард түмэн юм. Ингэхдээ бэлчээрийн таван хошуу малаа юуг сорчлон идээшилж буйг ажиглан түүнийг нь хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан. Олон зуун жилийн турш байгаль дээрх ургамлууд бодит байдал дээр туршигдаж, болохгүй нь хэрэглээнд нэвтрэхгүй харин олон талын ашиг тустай  ургамлууд нь сонгогдон өнөөгийн бидэнд уламжлагдан иржээ. Үүнээс харахад Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдсан байгаль дээрх ургамлын сайныг ялган таньж хэрэглэдэг байсан түүхтэй ард түмэн юм. Гэхдээ дэлхийн даяарчлалын нөлөөгөөр бид бүхэн уламжлалт арга ухаанаасаа зарим нэг талаараа холдсоор байна. Жишээ нь Сөөгөн боролзгоно ургамлын цэцэг навчийг хатаад унахад нь цайндаа хэрэглэж, ишээр нь тогоогоо угаадаг байсан нь эрүүл мэндийн ач холбогдолтой байсан. Гэтэл энэ уламжлал алдагдан өнөөдөр аяга тавгаа нийлэг угаагчаар угааж байгаа нь тийм ч таатай зүйл биш санагддаг. Тиймээс гаднын зүйлсийг шүтэхийн оронд бэлчээрийн мал, нүүдэлчин өвөг дээдсийнхээ олон жилийн бодитоор туршиж, хэрэглэж ирсэн тэрхүү зүйлийг хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай. Тиймээс ч “100 наслаарай” цайгаа Монголчуудын уламжлалт хэрэглээг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан бүтээсэн юм.

Нэгэнт залуужуулах үйлдэлтэй цайны талаар ярьж байгаа учраас хүний бие организмын хөгшрөлтийн шалтгааныг танаас тодруулах нь зөв болов уу. Хүний биед 25 наснаас эхлэн хөгшрөлт явагддаг гэдэг юм билээ. Шалтгаан нь юу байдаг вэ?

25 нас хүртэл хүний бие организмд бодисын солилцоо хурдан явагддаг. Харин 25 наснаас дээш болохоор бодисын солилцооны нийлэгжилт бус задралын процесс явагдсанаар хөгшрөх үйл явц хурдасдаг юм. Гэхдээ агаарын бохирдол, стресс, байгаль цаг уурын нөхцөл байдал, байгаль орчин, хувь хүний бие организмын нөлөөгөөр хөгшрөлтийн явц хүн бүрд адилгүй. Монголын хатуу ширүүн уур амьсгалд өглөөнөөс орой болтол малаа хариулж байгаа малчин, бие организмоо хорт нөлөөнөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлдэг хоёр хүний биед хөгшрөлт ялгаатай явагдах нь ойлгомжтой. Үүнээс харахад хүний бие организм гаднаас байнга авдаг зүйл нь хоол хүнс, агаар учраас тэрхүү нөхцөлд биеэ хэрхэн хамгаалах нь хөшрөлт явагдах үйл явцад нөлөөлнө.

100 наслаарай цайг антиоксидант агуулсан гэдгээрээ танигдсан. Антиоксидант агуулсан бүтээгдэхүүн гэхээр бүх хүн л залуужуулах үйлдэлтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ антиоксидант гэж яг юуг хэлээд байна вэ?

Хүний бие организмд явагдаж байгаа хөгшрөх процессыг исэлдэх, арай жоохон залуужуулах процессыг ангижрах үйл явц гэж ойлгож болно. Байгалийн хуулиараа хүн нас ахих тусам исэлдэх буюу хөгшрөх үйл явц нь давамгай явагддаг. Тэгэхээр хөгшрөлтийн явцад хүний бие организм дотор  бие эрхтний эд эсийг гэмтээдэг янз бүрийн хортой бодис үүсдэг байна. Тэрхүү эрүүл эд эрхтнийг гэмтээж байгаа бодисуудыг тухайн эд эрхтнийг гэмтээхээс өмнө саармагжуулах үйлдлийг л антиоксидант гэж нэрлээд байгаа юм. Орчин үед хүний бие организм дотор бохирдол үүснэ гэхээсээ илүүтэй гаднаас орж ирж байгаа бохирдлын хэмжээ их болсон. Хүний бие махбод дотор үүсэж байгаа тодорхой хэмжээний бохирдлоо гадагшлуулах чадвартай байдаг бол эсрэгээрээ огт тооцоолоогүй гаднын бохирдлыг саармагжуулах үйлдэл байдаггүй. Жишээ нь амьсгалж буй агаарын хүчилтөрөгч биед ороход нүүрстөрөгч болгоод гадагшлуулдаг уургууд хүний биед байдаг. Харин бохир агаараар амьсгалахад агаарт байх ёсгүй хүхрийн хий гэдэг ч юм уу бусад хорт химийн нэгдэл хүний биед ороход бие организмд тэрхүү бодисыг боловсруулаад гадагшлуулах тэр үйлдэл байхгүй юм. Тэгэхээр “100 наслаарай” цайны найрлагад орсон ургамлын бодисууд чөлөөт радикал буюу тогтворгүй сондгой электрон дээр хос электронтой антиоксиндант очиж нэгдээд номхон болгож байгаа гэсэн үг л дээ. Энгийнээр бол биед тооцоолоогүй орсон хорт бодис дээр антиоксидант очиж саармагжуулах үйлдэл үзүүлдэг байна. Тэгэхээр тийм л чадвартай бодисууд “100 наслаарай” цайны ургамлуудад агуулагддаг юм. Эртнээс уламжлагдан ирсэн Хөвөн оройт, Алирсны навч, Сөөгөн боролзгоно зэрэг нарийн навчит ургамлууд нь антиоксиндатын үйлдлээрээ илүү болох нь судлагдсан тул бид бүхэн “100 наслаарай” цайныхаа найрлагад оруулсан билээ.

Монгол орны эмийн ургамал, цайны ургамлуудаас яагаад эдгээр ургамлуудыг сонгон “100 наслаарай” цайны найрлагад оруулах болсон бэ?

Бид бүхэн “100 наслаарай” цайгаа бүтээхдээ таван жилийн хугацаанд лабротарийн нөхцөлд туршилт, судалгаа хийсэн юм. Мэдээж байгалийн сайн гэсэн ургамлуудыг түүж аваад шууд холиод цай бүтээсэн юм биш л дээ. Монголд ургаж буй олон ургамал дээр антиоксидатын идэвхийг судалж үзэхэд “100 наслаарай” цайны найрлагад орсон ургамлуудад хамаагүй илүү байсан. Тэгээд бид бүхэн тухайн ургамлуудаар юу үйлдвэрлэх боломжтой гэхэд шууд л цай нүдэнд харагдсан л даа. “100 наслаарай” цайг бүтээхдээ тухайн бүтээгдэхүүний найрлага дахь ургамлууд хэр хэмжээтэй байхаас шалтгаалаад антиоксиданитын нөлөө янз бүр байсан. Тэгээд найрлагад орсон Хөвөөн оройт 80 хувь, Алирсны навч, Сөөгөн боролзгоно зэрэг нь тус тусдаа 10 хувь гэсэн харьцаатайгаар найруулсан нь хандлагдах байдал болон антиоксидантын идэвх хамгийн өндөр үзүүлсэн харьцаа байсан юм. Монголд уламжлалт ургамлын цайнууд байгаатай харьцуулж үзэхэд тухайн цайнуудаас залуужуулах, хоргүйжүүлэх үйлдэл нь хамаагүй илүү байгаа нь судлагдсан. Эдгээр ургамлууд нь дан ганц Монголд ургадаггүй бусад улс оронд ч гэсэн ургадаг. Гэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгал, нарны хурц туяа, хүчтэй салхийг давж чийрэгжин ургасан нь хүнд үзүүлэх сайн нөлөө ихээр агуулдаг юм.

Орчин үед бид бүхэн завгүй амьдралын хэв маяг гэж их ярьдаг. Тэр хэв маягтаа тохирсон хялбар хэрэглээ рүү шилжиж, цай чанаж уух айл өрх ховор болсон. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

Монголчууд бид завгүй завгүй гэж их ярих болсон. Гэхдээ завгүйдээ биш зөв ажлын зохицуулалт хуваарилалт дутагдсан гэж боддог. Нөгөө талаар орчин үеийн амар хялбар юманд татагдаж, юмсыг амар хялбар хэв маягт оруулах тусмаа л тухайн бүтээгдэхүүний чанар муудна гэсэн үг л дээ. Цайны ургамлыг навч чигээр нь хэрэглэх нь тухайн бүтээгдэхүүний үнэт чанар хадгалагдаж үлдэнэ. Тэгэхээр Монголчууд  маань цайндаа ч гэсэн цаг гаргаарай гэж зөвлөмөөр байдаг. Дээр нь нэг зүйлийг би хэлэхэд хэрэглэгчид ходоодонд амтагдах бус аманд амтагдах тэр зүйлийг таашаах болсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн даяар амтлах мэдрэмжид таатай хүнсийг ихээр хэрэглэж байна. Энэ амттай хэрнэ чанаргүй массын үйлдвэрлэлийн хоол хүнсний соёл манайд ч ороод ирсэн. Гэхдээ Монголчууд бид тэрхүү боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэх соёлд Америк ч юм уу, Япон улсыг бодвол хожим орсон учир үүнийг засч залруулан эргээд байгаль дээрх бүтээгдэхүүнээ хэрэглээндээ хэвшүүлэх боломжтой. Ер нь дэлхий дахинаа хошуураад байгаа массын үйлдвэрлэл гэдэг бол тийм ч таатай зүйл биш юм. Гуравхан сая хүн амтай манай оронд 20-30 литр сүү гардаг үнээний оронд 2-3 литр шим тэжээлийн агууламж өндөртэй сүүгээ хэрэглэх нь илүү ашиг тустай. Манай сидамалаас бусад орны малаас бага мах гардаг гэдэг ч дуртай дургүй өмнөө тавьсан тэжээлийг идсэн малаас өөрөө бэлчээрлээд өвс ургамлын сайныг сорчлон идээшилдэг малын мах нь хамаагүй илүү байх нь ойлгомжтой. Үүнтэй адил Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд илүү хүч зарцуулан ургасан ургамалд агуулагдах ашигт бодисын хэмжээ илүү байдаг. Тиймээс гаднын зүйлийг шүтэхээсээ илүүтэй өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэрхүү зүйлсийг байгалиасаа зохистой хэмжээгээр, тохирсон цаг хугацаанд хураан ашигладаг байгаасай гэж хүсдэг дээ.

Таны бүтээлцсэн залуужуулах увдистай цайг “100 наслаарай” гэж нэрлэсэн нь танд ямар санагддаг вэ? Шинэчлэгдсэн сав баглаа боодлын тухайд таны бодол.

Монголчууд бид хайрлаж хүндэлдэг, урт наслуулах хүндээ л 100 наслаарай гэсэн ерөөлийг хэлдэг. Түүнийг бэлгэдэж өгсөн нэр нь энэ цайтай зохицсон санагддаг. Манай орны хуурай уур амьсгал нь өөрөө цайг хадгалах таатай нөхцөл юм. Харин энэхүү цайны шинэчлэгдсэн органик цаасан ууттай савлагаа нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхийн зэрэгцээ эргээд байгаль экологид ээлтэй үйлдэл болжээ.[:en]Монголчууд бид идээний дээж цай, идийн дээж хадаг хэмээн эрхэмлэн хүндэлдэг хүндээ цай хадаг барин золгодог. Мөн гэрт ирсэн зочиддоо хамгийн түрүүнд цай аягалж барьдаг уламжлалтай ард түмэн. Монгол орны хаана ч очсон нутаг нутгийн онцлог амтыг шингээсэн цайг амтлах боломжтой бөгөөд цай нь манай ард түмний үндэсний соёл уламжлал болох нь төвөггүйхэн ойлгогдоно. Сүүтэй цай, хар буюу бор цай, банштай цай, хийцтэй цай гээд улирлын онцлог, биеийн байдалдаа тохируулан цайг бэлтгэн хэрэглэсээр ирсэн. Гэтэл ийм цайсаг ард түмний өдөр тутмын цайны хэрэглээний 86%-ийг импортын бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн 14%-ийг дотоодын үйлдвэрлэлийн цай эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд Монгол уламжлалын эмийн ургамлаар хийсэн цайны үйлдвэрлэл дотоодын цай үйлдвэрлэлийн эзлэх хувийг нэмэгдүүлж буй нь талархууштай. МУИС болон Монос группийн эрдэмтэн докторуудын таван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээгдсэн залуужуулах, биеийг хоргүйжүүлэх үйлдэлтэй “100 наслаарай” цай нь шинээр органик уутан савлагаатай болжээ. 100 наслаарай цайг санаачлагч МУИС-ийн доктор, профессор Ж.Батхүүтэй уулзаж тухайн цайны ач тусын талаарх ярилцсаныг хүргэж байна. 

Монголчууд бид бүхэн ургамлын гаралтай цайг хандлан, буцалгаж уудаг цайны соёлтой ард түмэн. Харин ямар ургамлыг хэрхэн сонгон авч цайндаа хэрэглэдэг байсан бэ?    

Монголчууд бид нүүдэллэн амьдрахдаа байгаль эх дэлхийтэйгээ гайхалтай зохицон амьдарч, орчин нөхцөлөө гярхай ажиглан ирсэн ард түмэн юм. Ингэхдээ бэлчээрийн таван хошуу малаа юуг сорчлон идээшилж буйг ажиглан түүнийг нь хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан. Олон зуун жилийн турш байгаль дээрх ургамлууд бодит байдал дээр туршигдаж, болохгүй нь хэрэглээнд нэвтрэхгүй харин олон талын ашиг тустай  ургамлууд нь сонгогдон өнөөгийн бидэнд уламжлагдан иржээ. Үүнээс харахад Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдсан байгаль дээрх ургамлын сайныг ялган таньж хэрэглэдэг байсан түүхтэй ард түмэн юм. Гэхдээ дэлхийн даяарчлалын нөлөөгөөр бид бүхэн уламжлалт арга ухаанаасаа зарим нэг талаараа холдсоор байна. Жишээ нь Сөөгөн боролзгоно ургамлын цэцэг навчийг хатаад унахад нь цайндаа хэрэглэж, ишээр нь тогоогоо угаадаг байсан нь эрүүл мэндийн ач холбогдолтой байсан. Гэтэл энэ уламжлал алдагдан өнөөдөр аяга тавгаа нийлэг угаагчаар угааж байгаа нь тийм ч таатай зүйл биш санагддаг. Тиймээс гаднын зүйлсийг шүтэхийн оронд бэлчээрийн мал, нүүдэлчин өвөг дээдсийнхээ олон жилийн бодитоор туршиж, хэрэглэж ирсэн тэрхүү зүйлийг хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай. Тиймээс ч “100 наслаарай” цайгаа Монголчуудын уламжлалт хэрэглээг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан бүтээсэн юм.

Нэгэнт залуужуулах үйлдэлтэй цайны талаар ярьж байгаа учраас хүний бие организмын хөгшрөлтийн шалтгааныг танаас тодруулах нь зөв болов уу. Хүний биед 25 наснаас эхлэн хөгшрөлт явагддаг гэдэг юм билээ. Шалтгаан нь юу байдаг вэ?

25 нас хүртэл хүний бие организмд бодисын солилцоо хурдан явагддаг. Харин 25 наснаас дээш болохоор бодисын солилцооны нийлэгжилт бус задралын процесс явагдсанаар хөгшрөх үйл явц хурдасдаг юм. Гэхдээ агаарын бохирдол, стресс, байгаль цаг уурын нөхцөл байдал, байгаль орчин, хувь хүний бие организмын нөлөөгөөр хөгшрөлтийн явц хүн бүрд адилгүй. Монголын хатуу ширүүн уур амьсгалд өглөөнөөс орой болтол малаа хариулж байгаа малчин, бие организмоо хорт нөлөөнөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлдэг хоёр хүний биед хөгшрөлт ялгаатай явагдах нь ойлгомжтой. Үүнээс харахад хүний бие организм гаднаас байнга авдаг зүйл нь хоол хүнс, агаар учраас тэрхүү нөхцөлд биеэ хэрхэн хамгаалах нь хөшрөлт явагдах үйл явцад нөлөөлнө.

100 наслаарай цайг антиоксидант агуулсан гэдгээрээ танигдсан. Антиоксидант агуулсан бүтээгдэхүүн гэхээр бүх хүн л залуужуулах үйлдэлтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ антиоксидант гэж яг юуг хэлээд байна вэ?

Хүний бие организмд явагдаж байгаа хөгшрөх процессыг исэлдэх, арай жоохон залуужуулах процессыг ангижрах үйл явц гэж ойлгож болно. Байгалийн хуулиараа хүн нас ахих тусам исэлдэх буюу хөгшрөх үйл явц нь давамгай явагддаг. Тэгэхээр хөгшрөлтийн явцад хүний бие организм дотор  бие эрхтний эд эсийг гэмтээдэг янз бүрийн хортой бодис үүсдэг байна. Тэрхүү эрүүл эд эрхтнийг гэмтээж байгаа бодисуудыг тухайн эд эрхтнийг гэмтээхээс өмнө саармагжуулах үйлдлийг л антиоксидант гэж нэрлээд байгаа юм. Орчин үед хүний бие организм дотор бохирдол үүснэ гэхээсээ илүүтэй гаднаас орж ирж байгаа бохирдлын хэмжээ их болсон. Хүний бие махбод дотор үүсэж байгаа тодорхой хэмжээний бохирдлоо гадагшлуулах чадвартай байдаг бол эсрэгээрээ огт тооцоолоогүй гаднын бохирдлыг саармагжуулах үйлдэл байдаггүй. Жишээ нь амьсгалж буй агаарын хүчилтөрөгч биед ороход нүүрстөрөгч болгоод гадагшлуулдаг уургууд хүний биед байдаг. Харин бохир агаараар амьсгалахад агаарт байх ёсгүй хүхрийн хий гэдэг ч юм уу бусад хорт химийн нэгдэл хүний биед ороход бие организмд тэрхүү бодисыг боловсруулаад гадагшлуулах тэр үйлдэл байхгүй юм. Тэгэхээр “100 наслаарай” цайны найрлагад орсон ургамлын бодисууд чөлөөт радикал буюу тогтворгүй сондгой электрон дээр хос электронтой антиоксиндант очиж нэгдээд номхон болгож байгаа гэсэн үг л дээ. Энгийнээр бол биед тооцоолоогүй орсон хорт бодис дээр антиоксидант очиж саармагжуулах үйлдэл үзүүлдэг байна. Тэгэхээр тийм л чадвартай бодисууд “100 наслаарай” цайны ургамлуудад агуулагддаг юм. Эртнээс уламжлагдан ирсэн Хөвөн оройт, Алирсны навч, Сөөгөн боролзгоно зэрэг нарийн навчит ургамлууд нь антиоксиндатын үйлдлээрээ илүү болох нь судлагдсан тул бид бүхэн “100 наслаарай” цайныхаа найрлагад оруулсан билээ.

Монгол орны эмийн ургамал, цайны ургамлуудаас яагаад эдгээр ургамлуудыг сонгон “100 наслаарай” цайны найрлагад оруулах болсон бэ?

Бид бүхэн “100 наслаарай” цайгаа бүтээхдээ таван жилийн хугацаанд лабротарийн нөхцөлд туршилт, судалгаа хийсэн юм. Мэдээж байгалийн сайн гэсэн ургамлуудыг түүж аваад шууд холиод цай бүтээсэн юм биш л дээ. Монголд ургаж буй олон ургамал дээр антиоксидатын идэвхийг судалж үзэхэд “100 наслаарай” цайны найрлагад орсон ургамлуудад хамаагүй илүү байсан. Тэгээд бид бүхэн тухайн ургамлуудаар юу үйлдвэрлэх боломжтой гэхэд шууд л цай нүдэнд харагдсан л даа. “100 наслаарай” цайг бүтээхдээ тухайн бүтээгдэхүүний найрлага дахь ургамлууд хэр хэмжээтэй байхаас шалтгаалаад антиоксиданитын нөлөө янз бүр байсан. Тэгээд найрлагад орсон Хөвөөн оройт 80 хувь, Алирсны навч, Сөөгөн боролзгоно зэрэг нь тус тусдаа 10 хувь гэсэн харьцаатайгаар найруулсан нь хандлагдах байдал болон антиоксидантын идэвх хамгийн өндөр үзүүлсэн харьцаа байсан юм. Монголд уламжлалт ургамлын цайнууд байгаатай харьцуулж үзэхэд тухайн цайнуудаас залуужуулах, хоргүйжүүлэх үйлдэл нь хамаагүй илүү байгаа нь судлагдсан. Эдгээр ургамлууд нь дан ганц Монголд ургадаггүй бусад улс оронд ч гэсэн ургадаг. Гэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгал, нарны хурц туяа, хүчтэй салхийг давж чийрэгжин ургасан нь хүнд үзүүлэх сайн нөлөө ихээр агуулдаг юм.

Орчин үед бид бүхэн завгүй амьдралын хэв маяг гэж их ярьдаг. Тэр хэв маягтаа тохирсон хялбар хэрэглээ рүү шилжиж, цай чанаж уух айл өрх ховор болсон. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

Монголчууд бид завгүй завгүй гэж их ярих болсон. Гэхдээ завгүйдээ биш зөв ажлын зохицуулалт хуваарилалт дутагдсан гэж боддог. Нөгөө талаар орчин үеийн амар хялбар юманд татагдаж, юмсыг амар хялбар хэв маягт оруулах тусмаа л тухайн бүтээгдэхүүний чанар муудна гэсэн үг л дээ. Цайны ургамлыг навч чигээр нь хэрэглэх нь тухайн бүтээгдэхүүний үнэт чанар хадгалагдаж үлдэнэ. Тэгэхээр Монголчууд  маань цайндаа ч гэсэн цаг гаргаарай гэж зөвлөмөөр байдаг. Дээр нь нэг зүйлийг би хэлэхэд хэрэглэгчид ходоодонд амтагдах бус аманд амтагдах тэр зүйлийг таашаах болсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн даяар амтлах мэдрэмжид таатай хүнсийг ихээр хэрэглэж байна. Энэ амттай хэрнэ чанаргүй массын үйлдвэрлэлийн хоол хүнсний соёл манайд ч ороод ирсэн. Гэхдээ Монголчууд бид тэрхүү боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэх соёлд Америк ч юм уу, Япон улсыг бодвол хожим орсон учир үүнийг засч залруулан эргээд байгаль дээрх бүтээгдэхүүнээ хэрэглээндээ хэвшүүлэх боломжтой. Ер нь дэлхий дахинаа хошуураад байгаа массын үйлдвэрлэл гэдэг бол тийм ч таатай зүйл биш юм. Гуравхан сая хүн амтай манай оронд 20-30 литр сүү гардаг үнээний оронд 2-3 литр шим тэжээлийн агууламж өндөртэй сүүгээ хэрэглэх нь илүү ашиг тустай. Манай сидамалаас бусад орны малаас бага мах гардаг гэдэг ч дуртай дургүй өмнөө тавьсан тэжээлийг идсэн малаас өөрөө бэлчээрлээд өвс ургамлын сайныг сорчлон идээшилдэг малын мах нь хамаагүй илүү байх нь ойлгомжтой. Үүнтэй адил Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд илүү хүч зарцуулан ургасан ургамалд агуулагдах ашигт бодисын хэмжээ илүү байдаг. Тиймээс гаднын зүйлийг шүтэхээсээ илүүтэй өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэрхүү зүйлсийг байгалиасаа зохистой хэмжээгээр, тохирсон цаг хугацаанд хураан ашигладаг байгаасай гэж хүсдэг дээ.

Таны бүтээлцсэн залуужуулах увдистай цайг “100 наслаарай” гэж нэрлэсэн нь танд ямар санагддаг вэ? Шинэчлэгдсэн сав баглаа боодлын тухайд таны бодол.

Монголчууд бид хайрлаж хүндэлдэг, урт наслуулах хүндээ л 100 наслаарай гэсэн ерөөлийг хэлдэг. Түүнийг бэлгэдэж өгсөн нэр нь энэ цайтай зохицсон санагддаг. Манай орны хуурай уур амьсгал нь өөрөө цайг хадгалах таатай нөхцөл юм. Харин энэхүү цайны шинэчлэгдсэн органик цаасан ууттай савлагаа нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхийн зэрэгцээ эргээд байгаль экологид ээлтэй үйлдэл болжээ.[:]

By admin