Монос Хүнс ХК нь ирэх жилийнхээ бизнес стратеги төлөвлөгөөг илүү бодитой гаргах, SWOT анализыг илүү зөв, орчин үеийн байдлаар гаргах зорилготой Retreat арга хэмжээгээ “Marabunta” нэрийн дор хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд компанийн алба нэгж бүрийн дунд болон дундаас дээш түвшний менежер нар оролцдог бөгөөд өмнөх жилүүдээс онцлогтой нь гадаад, дотоод бизнесийн орчныг судалсан илтгэгч нарын илтгэл дээр тулгуурлан хэлэлцүүлэг хийгдсэнээс гадна хамтрагч байгууллагуудын төлөөллийг урин санал бодлоо солилцсон юм.
Энэ жилийн “Marabunta” нэрийн хувьд “Сүрэг шоргоолж” гэсэн утгатай бөгөөд багаараа зөв зохион байгуулалттай ажилладаг сүрэг шоргоолжийн зарчмаар хамт олноороо компаниа амжилтад хүрэх агуулгатай зохион байгуулагдсан юм.
