Sun. Jan 11th, 2026

[:mn]Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Монос Хүнс компани нь 2019 онд Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаагаа арилжиж хувьцаат компани болсон билээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24 дахин нэмж чадсан хамт олон экспортын зах зээлээ тэлэх зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна. 2018 онд Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай бүртгүүлэн борлуулж эхэлсэн бол 2020 онд Америкийн зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийж FDA буюу Food and Drug Administration-д албан ёсоор бүртгүүлснийг өнөөдөр батламжилж “Экспорт олон улсын худалдааны төв ТББ”-аас батламж гардууллаа.

Ингэснээр АНУ-ын зах зээлд эрэлт ихтэй байгаа дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор худалдан борлуулах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын Чикаго хотоос эхлэн борлуулалтын үйл ажиллагаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

FDA нь АНУ-ын 50 муж, Колумбын дүүрэг, Пуэрто-Рико, Гуам, Виржин арал, Америкийн Самоа, АНУ-ын нутаг дэвсгэр дэх худалдааны бүх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Мөн хүнсний үйлдвэрлэлийн процесс, хүнсний шошгололтыг хянах, зохицуулах замаар хүнсний баталгааг хангахад тусалдаг.[:en]Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Монос Хүнс компани нь 2019 онд Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаагаа арилжиж хувьцаат компани болсон билээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24 дахин нэмж чадсан хамт олон экспортын зах зээлээ тэлэх зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна. 2018 онд Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай бүртгүүлэн борлуулж эхэлсэн бол 2020 онд Америкийн зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийж FDA буюу Food and Drug Administration-д албан ёсоор бүртгүүлснийг өнөөдөр батламжилж “Экспорт олон улсын худалдааны төв ТББ”-аас батламж гардууллаа.

Ингэснээр АНУ-ын зах зээлд эрэлт ихтэй байгаа дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор худалдан борлуулах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын Чикаго хотоос эхлэн борлуулалтын үйл ажиллагаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

FDA нь АНУ-ын 50 муж, Колумбын дүүрэг, Пуэрто-Рико, Гуам, Виржин арал, Америкийн Самоа, АНУ-ын нутаг дэвсгэр дэх худалдааны бүх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Мөн хүнсний үйлдвэрлэлийн процесс, хүнсний шошгололтыг хянах, зохицуулах замаар хүнсний баталгааг хангахад тусалдаг.[:]

By admin