Sun. Jan 11th, 2026

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 сарын 7-ны өдрийн А/50 тоот тушаалаар Монос Хүнс ХК II ангиллаас дэвшин I ангилалд бүртгэгдлээ.

Монос Хүнс ХК 2019 оны 5-р сард олон нийтэд хувьцаагаа арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаа, ашиг орлого өсөн нэмэгдэж, хувьцаат компанийн засаглалын зарчмыг мөрдөн ажиллаж цаг тухай бүрд тайлангаа ил тод танилцуулж, бусад хувьцаат компаниа уриалан ажилласан билээ. I ангиллын хувьцаат компани болсноор тухайн компанийн хувьцааны индекс үйл ажиллагаа тогтвортой, ашиг орлого, засаглалаараа тэргүүлэгч, эрсдэл багатай компани болохыг батлах бөгөөд гадны хөрөнгө оруулагчид, даатгалын компаниудтай стратегийн түвшинд хамтарч ажиллах олон боломжууд нэмэгдэх юм.

Монголын хөрөнгийн бирж дээр нийт 199 хувьцаат компани бүртгэлтэй байдгаас 18 хувьцаат компани I ангилалд бүртгэгджээ.

By admin