Эмэгтэй хүн гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд маш олон арга замыг байнга эрэлхийлж байдаг. Учир нь 25 наснаас дээш цаг хугацаа бидний гоо сайханд ул мөрөө үлдээдэг билээ. Харин Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэдэг Экос шүлтлэг ус нь хүний биеийн хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлэн арьс, үс, гоо сайханд эерэг нөлөө үзүүлдэг юм.
Тиймээс Монос Хүнс ХК нь залуу, гоо сайхан байхад анхаарал хандуулдаг мэргэжлийн гоо засалч, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байгууллагын удирдлагуудыг Эрүүл мэндийн шингэн хүнсний шинэ үйлдвэртээ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр гоо сайхны мэргэжилтнүүд Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт Экос шүлтлэг ус хэрхэн бүтдэг үйл явцтай танилцсан юм.


Уулзалтын үеэр Экос шүлтлэг ус нь хүний эрүүл мэндээр дамжуулан гоо сайханд хэрхэн нөлөөлж болох талаар мэргэжлийн эмчийн танилцуулга хийгдсэн нь үйлдвэрт зочилсон гоо сайхны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийг арвижуулсан үйл явдал болсон юм.
Цаг уурын байдал, агаар, орчны бохирдол, буруу хооллолт зэрэг шалтгаанаас үүдэн арьсны төрөл бүрийн асуудалтай тулгардаг. Харин шүлтлэг ус нь антиоксидантаар баялаг тул өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр эрүүл мэнд, гоо сайхны эдгээр асуудлууд шийдэгдэх боломжтой юм.
Экос эрүүл амьдралын ус