Үндэсний томоохон сүлжээ дэлгүүр Номин нь жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутгийн хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг итгэлтэй байгууллага юм. Номин Тав трейд ХХК нь Олон улсын ISO:9001, ISO:14001, OHSAS:18001 стандартуудыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж, хэрэглэгчдэд хямд үнэ, сэтгэл ханамжийн баталгааг эрхэмлэн ажилладаг билээ. Бараа бүтээгдэхүүнийг хадгалан, түгээх олон улсын стандартуудыг мөрдөж ажилладаг Номин сүлжээ дэлгүүрээр дамжуулан Монос Хүнс ХК нь Олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг эрүүл мэндийг дэмжих хүнсийг хэрэглэгчийн гарт хүргэхдээ таатай байдаг.

“Монос Хүнс” ХК 2019 оны 5 дугаар сард хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар бий болгосон 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1772 метр квадрат 2 давхар “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-ийг ашиглалтад оруулаад байна. Эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй бэлдмэл, ус, ундаа, шүүс буюу шингэн хүнсний бүтээгдэхүүнийг хүн амын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр юм. Монос Хүнс ХК-ийн “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр” нь Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO:9001, Хүнсний аюулгүй байдлыг тогтолцоо HACCP, Үйлдвэрийн зохистой дадал GMP стандартуудыг хангасан бүрэн автомат үйлдвэр билээ.

Номин Тав трейд ХХК-ийн төлөлөөлөгчдийг энэхүү үйлдвэртэй танилцсанаар Номин сүлжээ дэлгүүрийн хамт олон хэрэглэгчдэд нүүр бардам Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүнийг хүргэхэд түлхэц болж, цаашид хамтын ажиллаагаа улам бүр өргөжүүлэх уулзалт болж өнгөрлөө.