[:mn]БНСУ-ын франчайзинг И-март сүлжээ дэлгүүр нь Монгол улсад 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэн олон талын тав тухтай орчин, соёлтой боловсон үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүний өргөн сонголтыг бий болгон ажиллаж байна. Дэлхийн стандартад нийцсэн энэхүү сүлжээ дэлгүүр Монгол улсад бий болсноор дотоодын сүлжээ дэлгүүрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн юм. И март сүлжээ дэлгүүрт олон улсын чанартай бүтээгдэхүүн байршихаас гадна дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд байршдаг билээ. Тиймээс ч Монос Хүнс ХК нь олон улсын стандартад нийцүүлэн И март сүлжээ дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалах хамтын ажиллагааг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Монос Хүнс ХК нь Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрлэлээ ашиглалтад оруулаад удаагүй байгаа бөгөөд дэлхий дахинд үүссэн Коронавирусийн тархалттай холбоотойгоор УОК-оос гаргасан тогтоолыг баримтлан хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллийг шат дараатайгаар хүлээн авч шинэ үйлдвэртэйгээ танилцуулж байгаа юм. Энэ удаад И март сүлжээ дэлгүүрийн төлөөллийг Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэртээ хүлээн авч уулзлаа. Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах үеэр И март сүлжээ дэлгүүрийг Монголд нэвтрэхэд ажилласан суурин төлөөлөгч Юун Сук Жун “Энэхүү үйлдвэрлэл олон улсын стандартыг бүрэн хангасан дэлхийн томоохон улсуудын ус, ундааны үйлдвэрлэлтэй эн тэнцүү байна” хэмээн онцолсон юм.

[:]