Хөл хорионы үед ажилгүйдэл, орлогогүй байдал хугацаа өнгөрөх тусам гэр хорооллын хүнд нөхцөлд амьдардаг өрхүүдэд илүүтэй хүнд тусаж байна. Тэр дунд аз жаргалтай инээж баясан, эрхлэн тоглох хамгийн гэгээлэг насандаа дээрээ байгаа хүүхэд багачууд хоол хүнсний шим тэжээлийн дутагдалд өртөж байгаа нь харамсалтай юм. Дэлхий дахиныг хамраад буй энэ өвчний үед хүний дархлааг дэмжих хүнс тэжээлийн хэрэгцээ хамгийн чухал байгаа билээ. Тиймээс ч нийслэлийн гэр хорооллын хүнд нөхцөлд амьдардаг тэдгээр хүүхдүүдэд хоол хүнс хүргэх #ЛантууХүүгийнБогц аяныг Лантуун дохио ТББ-аас санаачлан эхлүүллээ. Энэхүү аянд “Монос Хүнс” ХК өөрсдийн үйлдвэрлэдэг хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнээрээ нэгдсэн юм.

Бүхий л хүүхэд эрүүл саруул өсөж торнин, аз жаргалтайгаар инээмсэглэж байг гэсэн үүднээс удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэсэн “Бэлгийн багц”-ынхаа дээжээр нэгдсэндээ баяртай байна. Өдөр бүр биш ч гэлээ бусад хүүхдийн адил эрүүл мэндэд тустай, амттай бэлгээ аваад нэг өдөр ч гэсэн хэцүүг мартаад аз жаргалтайгар инээмсэглэн өнгөрөөх болтугай.

