Монос хүнс ХК нь шинэ төрлийн короновирусний /COVID-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 04 сарын 27 өдрийн 15 цагаас цахим хэлбэрээр хуралдуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигч та 2020 оны 04 дүгээр сарын 10-аас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд ажлын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл Монос хүнс компанийн хуурай хүнсний үйлдвэрийн байранд өөрийн биеэр /иргэний үнэмлэх авчрах/ ирж бүртгэлээ хийлгэн, цахим хурлын хаяг, түүнд нэвтрэх нэр, санал өгөх нууц кодоо авна уу.
Монос хүнс компанийн хуурай хүнсний үйлдвэрийн байршил: Хан-уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20 дугаар хороо 201 /Мишээл экспо худалдааны төвийн баруун талд, Тэнгэр дээд сургуулийн урд/
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ


Дэлгэрэнгүй мэдээллийг 99035178, 88080308 утсаар холбогдон авна уу.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС