Sun. Jan 11th, 2026

Дэлхий дахинд коронавирусний цар тархалт өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн салбар байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь хороодын Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд юм.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тэдгээр хүмүүсийн дархлааг дэмжих үүднээс “Монос хүнс” ХК өөрсдийн үйлдвэрлэдэг “Цэнэг” дархлааны бэлдмэл, “Энхжин” дархлаа сэргээх цайг нийслэлийн захын дүүргийн 12 хороодын  ӨЭМТ-ийг сонгон тэнд ажиллаж байгаа эмч, ажилтнуудад хандивлалаа.

Хүн бүр эрүүл байж, их үйлсийг бүтээх болтугай.

 

 

By admin