Sun. Jan 11th, 2026

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг “Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр” болгон тэмдэглэдэг.

“Монос хүнс” ХК нь Эрүүл мэндийн хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дотоодын зах зээлд тэргүүлэн, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх алсын хараатайгаар олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Хөнгөн хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоод, чанартай бүтээгдэхүүнээр хүн амыг хангах, экспортыг нэмэгдүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлж яваа хөнгөн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид болон нийт үе үеийн ажилтанууд даа амжилт бүтээлээ дүгнэх өдрийн мэндийг дэвшүүлье.

Та бүхэндээ баярын өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд ажил үйлс нь тогтвортой өсөн дэвжих ерөөлийн дэвшүүлье.

By admin