Sun. Jan 11th, 2026

Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 сарын 06 өдрийн 14 цагаас хуралдахаар товлогдсон билээ.

Улсын онцгой комиссын  2020 оны 03 сарын 20 өдрийн 13 дугаар тогтоолоор COVID-19 цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 сарын 30 өдрийг дуустал сунгаж, энэ хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм.

Монос Хүнс компани нь Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, тогтоолыг биелүүлэн ажиллах үүрэгтэй тул компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа болно.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хоригтой холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шинээр товлож, хувьцаа эзэмшигч та бүхэндээ цаг алдалгүй мэдээлэл өгөн ажиллахаа мэдэгдэж байна.

By admin