Sun. Jan 11th, 2026

Covid-19 вирус дэлхийн улс орны 90 хувьд тархаад байгаа энэ үед Монгол улс иргэдээ эх оронд нь авчран нийслэлийн 8 байрлалд тусгаарлаад байна. Мөн эмч сувилагч, онцгой байдлын албан хаагчид хамтдаа тусгаарлагдан, онцгой нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа билээ.

ЭМЯ, ХӨСҮТ, Онцгой байдлын алба болон хувь албан байгууллагууд хүчээ нэгтгэн цар тахалт вирусийн эсрэг тусгаарлах байрыг бий болгон ажиллаж байна. Тиймээс Монос групп өөрсдийн үйлдвэрлэдэг эрүүл мэндийн 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хандивлажээ. 

Монос Хүнс компанийн зүгээс “Цэнэг” дархлааны бэлдмэл, “Энхжин” уушги цэвэрлэх, дархлаа сэргээх цайнуудыг тусгаарлагдсан иргэдийн гарт хүлээлгэн өгсөн юм. Мөн гэр бүл, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан хүн бүрд зориулан манай компанийн ажилтнууд урмын үгээ гараар бичин бүтээгдэхүүнийхээ хамтаар хүргүүлсэн билээ. Хүн бүр бие биедээ эерэг халдлагатайгаар хүнд цагийг даван туулахыг Монос Хүнс компанийн зүгээс уриалж байна.

 

By admin