Sun. Jan 11th, 2026

“Монос” группийн хамт олон тусгаарлагдсан иргэд болон тухайн нөхцөлд үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад өөрсдийн үйлдвэрлэдэг 11 төрлийн 50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тусламжаар хүргүүллээ.

МУ-ын Засгийн газар COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор гадны орноос 732 иргэнээ эх оронд нь авчран түр хугацаанд тусгаарлаж байна. Эдгээр тусгаарлагдсан иргэд болон тухайн нөхцөл байдалд ажиллаж байгаа 200 гаруй албан хаагчдад зориулан “Монос” группийн зүгээс өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих 50 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг 8 байрлалд хүргэж өглөө.

Мөн “Монос” группийн ажилтнуудын зүгээс тусгаарлагдсан иргэд, албан хаагчдад зориулан сэтгэл санааг нь дэмжих захиануудыг гараар бичин хамтад нь хүргүүлсэн юм. “Монос Хүнс “ХК-ийн зүгээс тус хандивын үйл ажиллагаанд өөрсдийн үйлдвэрлэдэг “Цэнэг” дархлааны бэлдмэл, “Энхжин” уушги цэвэрлэх цай, дархлаа дэмжих  цай, “Экос” эрүүл мэндийн усыг хандивлалаа.

COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор “Монос” группийн үйлдвэрлэгч компаниуд хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.

Бид хүн бүрд тусалж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд тусалж чадна.

By admin