Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журмын дагуу үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тооцоолдог билээ.
Тус биржид бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлдэг ба энэхүү багцыг жил бүр шинэчилдэг. Уг ТОП-20 индекст эрүүл мэндийн үйлдвэрлэлийн салбарт анхдагч хувьцаат компани болсон Монос Хүнс ХК багтсан ба эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж буйгаа дахин баталлаа.
Ийнхүү тус журмын дагуу ТОП-20 индексийн сагс шинэчлэгдсэн ба дараах үнэт цааснууд ТОП-20 багцыг бүрдүүлэхээр боллоо.
Үүнд:
| № | Симбол | Үнэт цаасны нэр |
| 1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК |
| 2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК |
| 3 | ADU | ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА ХК |
| 4 | AIC | АРД ДААТГАЛ ХК |
| 5 | APU | АПУ ХК |
| 6 | BDS | БИ ДИ СЕК ҮЦК ХК |
| 7 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК |
| 8 | GOV | ГОВЬ ХК |
| 9 | INV | ИНВЕСКОР ББСБ ХК |
| 10 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК |
| 11 | MBW | МОНГОЛ БАЗАЛЬТ ХК |
| 12 | MFC | МОНОС ХҮНС ХК |
| 13 | MIK | МИК ХОЛДИНГ ХК |
| 14 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ ХК |
| 15 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК |
| 16 | SHG | ШАРЫН ГОЛ ХК |
| 17 | SUU | СҮҮ ХК |
| 18 | TTL | ТАВАН ТОЛГОЙ ХК |
| 19 | TUM | ТҮМЭН ШУВУУТ ХК |
| 20 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ