Thu. Mar 12th, 2026

Уушги бол гадаад орчноос агаарыг сорж аваад  агаарт  байгаа хүчилтөрөгч хэрэгтэй хийнүүдийг биеийн цусруу шингээн, хэрэггүй хийнүүдийг ялгаруулж гаргаж байдаг амьсгалын эрхтэн юм. Хүн минутад 16-18 удаа амьсгалдаг. Тэгэхээр хүн цагт 960 удаа , хоногт 23400 удаа амьсгалдаг гэсэн үг.  Амьдралынхаа бүхий л үйл ажиллагаанд  бүх л төрлийн агаараар бид амьсгалж байдаг.

Амьсгал, агаар, хүчилтөрөгч хором зуур тасарвал эрүүл мэндэд хор хохирол болох буюу цаашилбал амь насанд хүртэл аюул учруулдгийг хүн бүхэн сайн мэддэг атлаа энэ бүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа уушги нь биеийн дотоод түшмэл эрхтэн, амь баригч хий, ярих, цэр гадагшлуулах, үнэрлэх, дуу авиаг тод яруу болгох зэрэг үйлдэлд оролцдог төдийгүй уушгийг хамгаалагч эрхтэн гэж үздэг.

Уушгинд гадаад орчноос агаартай хамт агаарын найрлага дахь амьтан ургамлын гаралтай органик ба органик биш бодисууд, хий, халдварт нян, вирусүүд ордог. Эдгээр хорт бодис хамрын хөндийд шүүгдэж, бас ханиах найтаах замаар зарим нь цэвэрлэгдэнэ үлдсэн хэсгүүд нь цааш уушгинд ордог.

Уушгины өвчнийг үүсгэх гол шалтгаанууд

–          Бактери,  нян вирус, мөөгөнцрийн халдварууд

–          Тамхи татах

–          Агаарыг бохирдол

–          Тоос, тоосонцор

–          Цээж гэмтэх

Уушгины ямар өвчлөлүүд байдаг вэ?

Ø  Бронхит

Ø  Астма

Ø  Уушгины архаг бөглөрөлт

Ø  Уушги тоосжих

Ø  Уушгины хатгалгаа ба уушгины үрэвсэл

Ø  Уушгины хавдар гэх мэт

Уушги өвчилсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Ø  40 градус хүртэл халуурах

Ø  Бие толгой шимшрэн өвдөх

Ø  Хоолны дуршил муудах

Ø  Цээжээр өвдөж

Ø  Ханиалгах

Ø  Элдэв өнгөтэй цэр гарах

Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед та эмчид заавал хандах хэрэгтэй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА:

Ø  Хүрээлэн байгаа орчны агаарын бохирдолтой тэмцэх

Ø  Ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих

Ø  Ажил амралтаа зөв зохицуулах

Ø  Өрөө тасалгаагаа агааржуулах

Ø  Шороо тоосноос хамгаалах

Ø  Зөв хооллох

Ø  Дархлаагаа дэмжих

Ø  Хэт халах, даарахаас сэргийлэх

Ø  Биед байгаа голомтот халдвар болох хорхойтсон шүд, ангин, чихний булаг зэргийг төгс эмчлүүлэх

Ø  Вакцин хийлгэх

Ø  Амьсгалын дээд замын хурц үрэвслүүдийг төгс эмчлүүлэх

Ø  “Энхжин” уушги цэвэрлэх цайг өдөр бүр ууж амьсгалын замаар  уушгинд орсон тоос тоосонцрыг цэвэрлэж, уушгины өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх

By admin