[:mn]Өнгөрсөн долоо хоногт буюу 2019.10.10-ны өдөр Монос Хүнс ХК-ийн хамт олон Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Таны өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ” уриатай цусаа бэлэглэх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Таны амьдралыг тэтгэгч үнэ цэнэтэй цусаа хандивлахад ердөө 5 минут зарцуулснаар 3 хүний эрдэнэт амийг авраад зогсохгүй өөртөө ч шинэ амьдрал бэлэглэж чадах юм. Хүний биеийн хамгийн хурдан нөхөн төлждөг зүйл бол цус бөгөөд үүнтэй холбоотой шинэ эсүүд үүсэж, бодисын солилцоо идэвхжиж, зүрх судасны үйл ажиллагаа болон тархины цусан хангамж сайжрах зэргээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Иймд та бүхэн ч гэсэн хүмүүнлэгийн энэрэнгүй энэхүү үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулж, өөрийн болон бусдын сайн сайхны төлөө гэр бүл, хамт олноороо цусаа хандивлахыг уриалж байна.

[:en]Өнгөрсөн долоо хоногт буюу 2019.10.10-ны өдөр Монос Хүнс ХК-ийн хамт олон Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Таны өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ” уриатай цусаа бэлэглэх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

[:]