Sun. Jan 11th, 2026
[:mn]

Монос Хүнс компани нь ард иргэдийнхээ эрүүл амьдралыг дэмжих зорилгоор амин дэмээр баялаг хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эх орны хөрсөнд ургасан түүхий эдээр бэлтгэн хэрэглэгчиддээ хүргэдэг  билээ.

2019.04.22-ны өдөр Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбарт анхдагч Монос Хүнс компани нь Монголын хөрөнгийн биржийн арилжааг “Цан цохих ёслол”-оор нээснээр тус компанийн хувьцааны захиалга албан ёсоор эхэлж 2019.05.03-ыг дуустал явагдаж амжилттай хаагдсан. Монос Хүнс компанийн хувьцааг худалдан авахаар гадаад, дотоодын 4,004 хөрөнгө оруулагчид 10,5 тэрбум төгрөгийн хувьцаа захиалсан нь татан төвлөрүүлэхээр зорьсон дүнгээс 43 хувиар давсан юм.

Монос Хүнс компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу нийт 8,6 тэрбумын төгрөгийн 122 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. 

Уг төслийн хүрээнд барилга, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн үндсэн ажлууд хийгдэж байна.

Эдүгээ тус үйлдвэрийн дотоод засал 85%, оффисийн дотоод засал 95%-тай явагдаж байгаа бөгөөд 11сард бүрэн ашиглалтад орох юм.

Төслийн барилгын зураг

Бид өөрсдийн үйлдвэрлэлийн онцлогт зориулан тусгайлан тоног төхөөрөмжүүдээ захиалж хийлгэсэн бөгөөд төхөөрөмжийн чухал эд ангиуд нь  MITSUBISHI, SEW Brand, NSK, SIEMENS зэрэг олон улсад алдартай, чанартай брэндүүдийнх юм. Өнгөрсөн 6 сард туршилтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн шалгаж, төхөөрөмжүүдэд дахиж өөрчлөлтүүд хийж илүү сайжруулан үйлдвэртээ авчран угсрахад бэлэн болоод байна.

–        Савлах шугам-100%

–        Ус цэвэршүүлэлт-100%

–        Найрлага-100%

–        Ургамал хандлагч-100%

–        Ариутгагч-100% бэлэн болж ирэх Даваа гарагаас гаднын мэргэжилтнүүдтэй хамт угсарч эхлэх юм.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийнхоос 24 дахин нэмэгдэхээс гадна олон төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗУРАГ

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц 82%-тай явагдаж байгаа бөгөөд бид “Эм Судлалын Хүрээлэн”-гийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

Бид шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхээс өмнө Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төвшин болон зонхилон тохиолддог өвчлөлийн талаарх судалгаан дээр үндэслэн ард иргэдийн дунд зайлшгүй хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ.

Бид 2019 ондоо багтааж ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй 20-иод нэр төрлийн шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх болно. Тухайлбал: Экос ус нь зөөлөн, газтай, изотоник буюу эрдсээр баяжуулсан гэх мэт төрлүүдтэй байхаас гадна хэд хэдэн хэмжээний сонголттойгоор үйлдвэрлэгдэнэ. Мөн 4-н төрлийн эрүүл мэндийн PET савалгаатай цайнууд, Аами Таами ундааны шинэ төрлүүд, Цэнэг брэнд хэрэглэхэд илүү хялбар савлагаатайгаар шинэчлэгдэнэ.  Тус бүтээгдэхүүнүүд шинэ оноос өмнө та бүхний гарт хүрэх бөгөөд бидний үйлдвэрлэж буй эрүүл мэндийг дэмжигч шингэн хүнс нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг дэмжих үйлчилгээтэйгээрээ онцлогтой.

Ийнхүү Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт 4,004 хөрөнгө оруулагчдадаа дахин баярлалаа. 

Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх энэхүү төслийн ажлыг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг нэмэгдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно. 

[:en]

[:]

By admin