Sun. Jan 11th, 2026

Монос Хүнс компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар сонгогдсон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүд болох Б.Гантулга, Б.Долгормаа, Ч.Чинзориг нар 2019.07.09-ны өдөр Монос Хүнс компанийн үйл ажиллагаа болон “Эрүүл мэндийн ус ундаа” төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Тус уулзалтын хүрээнд компанийн удирдлагын багийн гишүүдтэй танилцахаас гадна цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон бөгөөд төслийн ажлын явц, шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

By admin