Монос Хүнс компани 2019 оныг АХМАДУУДЫН жил болгон зарласан бөгөөд 2019.06.14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх “Өвөржанчивлан” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж буй ахмадууддаа зориулж энэ зуны анхны эрүүл мэндийн сургалт өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.

Бидний үйлдвэрлэдэг Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, Өтгөрүүлсэн барагшун, Хар саримс зэрэг бүтээгдэхүүнүүд маань ахмадуудад маш их таалагдаж, талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.
Мөн бид цаашид ч энэхүү арга хэмжээгээ тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Азай буурлууддаа урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.




