“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм. Тус төвд өнөөдрийн байдлаар 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа үргэлжлүүлж байна.
Монос Хүнс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2019.05.29-ний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын “Өнөр бүл хүүхдийн асрамжийн төв”-ийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан, хөгжөөнт тоглоом тоглон нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Уншигч та тус өдрийн бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу?
Хүүхэд бүхэн жаргалтай байг.