Sun. Jan 11th, 2026

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
  2. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажил үүрэг хашдаггүй;
  3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  6. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  7. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ

  1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байгаагүй;
  2. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.
  2. 4×6 хэмжээний зураг бүхий эрхэлж буй ажил, мэргэжил, боловсрол бусад ур чадваруудын талаарх мэдээлэл бүхий СV, анкет;
  3. Боловсролын дипломын хуулбар;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Хүсэлтийг 2019 оны 05 сарын 17-ний өдрөөс 2019 оны 05 сарын 31 хүртэл “Монос хүнс” ХК-ийн байранд хүлээн авах бөгөөд Tsagaankhuu.n@monos.mn хаяг руу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 205/2 өөрийн байранд

7777-3525, 99035178

By admin