Сонгино Хайрхан дүүргийн 3-р хорооны Мичид ундрага өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон 2019.05.14-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” өдөрлөгийг амжилттай зохион явууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан мэргэжилтэн, Монос Хүнс компани, Сонгинохайрхан дүүргийн сэтгэл зүйч эмч нар хамтран зохион байгуулсан байна.

Тус хорооны нутаг дэвсгэр дээр нийт 11,000 хүн амьдран суудаг бөгөөд хүнд хэлбэрийн оноштой 36 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” өдөрлөгт 26 хүүхэд оролцсон бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монос Хүнс компанийн хамт олон “Berry Vit” “Аами Таами” брэндийн бүтээгдэхүүнээ гардуулан өгчээ. Ирэх боломжгүй хүүхдүүдэд тус компанийн эмч төлөөлөгч гэрээр нь үзлэг оношилгоо хийн мөн гарын бэлэг гардуулсан юм.


