Sun. Jan 11th, 2026

“Эмийн мэргэжилтний М5 чуулга уулзалт 2019” Corporate Convention Center Event Hall-д 2019.05.09,10-ны өдрүүдэд үргэжилж байна. Тус чуулга уулзалтыг Нью Флат Ворлд ХХК болон Рокко эвэнт ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын эмийн салбар дахь уламжлал болсон арга хэмжээ юм.

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс компани энэхүү чуулга уулзалтад Энхжин брэндийн наймар нэр төрлийн Тайвшруулах, Дархлаа сэргээх, Уушги хамгаалах, Цэвэрлэх, Бөөр хамгаалах, Элэг хамгаалах, Булцуут цэцгийн, Чихрийн шижингийн эсрэг эрүүл мэндийн цайгаараа оролцож байна.


“Эмийн мэргэжилтний М5 чуулга уулзалт”-ын гол зорилго нь эм зүйн салбарт ил тод байдал бүхий тогтолцоог бий болгох, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангуудын уялдаа холбоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Уг арга хэмжээгээр тус салбарын оролцогч талууд хамтран хөгжих, аль аль талдаа ашигтай байдлыг дээшлүүлэх, харилцан ойлголцлыг бий болгохыг зорьж байна. Чуулга уулзалтаар эм зүйн салбарын олон улсын болон дотоодын шинэ туршлага, стандартуудыг нэвтрүүлж, салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох юм.
Эм ханган нийлүүлэгч байгууллагууд болон бусад эмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнгээр танилцуулах боломжийг олгож байна.

By admin