Маамуу үндэсний брэндийг бүтээхэд Монгол Контент ХХК-иас гадна дотоодын маш олон үндэсний үйлдвэрлэгчид гар бие оролцож бүхий л ур ухаан, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээн ажилласаар байна. Монгол Контент ХХК 2017 оноос хойш хүүхэд багачууддаа”Маамуу” хүүхэлдэйн киноны 12 ангийг өргөн бариад байна. Мөн төрөл бүрийн цуврал ном, хөгжөөнт хөлөгт тоглоом зэрэг боловсрол, хүмүүжлийн олон бүтээлийг гаргаад байгаагаас гадна үндэсний үйлдвэрлэгч компаниудтай хамтран төрөл бүрийн хүүхдийн ундаа шүүс, чихэр шоколад зэргийг зах зээлд амжилттай нэвтрүүллээ.
Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж ахуйн нэгжүүдийн нэг “Монос Хүнс” компани хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болохоор зорьж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгааг дэмжин Монгол контент компани та бүхнийг Монос Хүнс компанийн IPO-д идэвхтэй оролцож үндэсний брэндийн хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалж байна.
ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА 2019.05.03-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
“Монос Хүнс” нь үндэсний үйлдвэрлэгч төдийгүй үндэсний контент, агуулгыг дэмжигч, оюуны өмчийн үнэ цэнийг хөгжүүлэгч юм.
Тухайлбал, 2017 оноос үзэгчдийн хүртээл болоод буй Монголын анхны олон ангит 2D анимэйшн бүтээл болох “Маамуу” хүүхэлдэйн киноны өхөөрдөм баатрууд болох “Аами”, “Таами” хоёрын дүрийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр BerryVit нэрийн витаминтай үрэлнүүд, Хаан Жимс нэрийн аньс, чацарганы шүүснүүдэд байршуулан бяцхан хүүхдүүддээ хүргэж байна. Энэ нь уг контентыг цааш үргэлжлүүлэн гаргах, монгол хүүхдүүдийн ирээдүйн боловсрол хүмүүжилд хувь нэмэр оруулж буй хэрэг бөгөөд Маамуу брэндийг өргөжин өндийхөд жинтэй хувь нэмэр болж буй хөрөнгө оруулалт юм.
Хоёр компани удахгүй шинэ савлагаатай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар зорин ажиллаж байна.
Дашрамд дуулгахад Монгол Контент ХХК нь Маамуу хүүхэлдэйн киноныхоо шинэ ангийг удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан гаргахаар төлөвлөсөн ба 2019 онд нийт 4 анги бүтээж, олны хүртээл болгохоор ажиллаж байна.
“МОНОС ХҮНС” КОМПАНИ НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН
“Монос Хүнс” компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг нэгж бүр нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм.
Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч та “Монос Хүнс” компанийн хувьцаа эзэмшигч болсноор өөрийн болоод хойч үеийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна компанийн жил бүр өсөн нэмэгдэх өгөөжөөс хүртэх боломжтой юм.

Холбоо барих:
+976-70121530
И-мэйл: info@golomtcapital.com
Та Монос Хүнс IPO-гийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг доорх хуудаснаас аваарай.