Монос Хүнс компани нь 2016 оноос “Эко” Уусдаг цайг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байна. Анх 2013 онд тус цайг хийх санаа төрж байсан ба үүнээс хойш гурван жилийн хугацаанд Эм судлалын хүрээлэнтэй хамтран судалгаа шинжилгээ явуулсны үр дүнд бүтсэн гэдэг.
2017 он хүртэл манай улс жимстэй уусдаг цайны дотоодын хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг байсан. Тэгвэл өдгөө үндэсний үйлдвэрлэгч “Монос Хүнс” компани Монголдоо анх удаа эх орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимстэй “Эко” уусдаг цайг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байна. Хүнсний элдэв нэмэлт, будагч бодис, амт үнэр оруулагч агуулаагүй байгалийн зэрлэг аньс, нэрс, чацаргана жимснүүдийг хатаан боловсруулж хандлан энэхүү цайг үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн болоод байгаа юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2018 оны эхний есөн сард нийт 7.6 тэрбум төгрөгийн шахмал ногоон цай болон байхуу цай импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 тэрбум төгрөгөөр өссөн дүн болж байгаа ажээ.
Монгол орны хөрсөнд ургасан зэрлэг жимс, тариа буудайг шимт чанар нь хамгийн өндөр үед сорчлон бэлтгэсэн эко цай нь таныг сэргээж, эрч хүч, дархлааг тань дэмжих болно.
Аньс, нэрс, чацаргана жимстэй эко уусдаг цай нь олон төрлийн амин дэмийг өөртөө агуулсан учраас биеийн дархлааг дэмжих, хаван хөөх, шээс ялгаралтыг дэмжих зэрэг олон эерэг нөлөөтэй.
Өег сүүтэй цай нь сулийн гурил, халтар арвайн гурил, шар будаа, өрөм, хужир, шүдэн уулын жамц давс, хатаасан сүү, цайны ханд зэрэг орц найрлагатай цэвэр экологийн бүтээгдэхүүн юм.

Тус бүтээгдэхүүний түүхий эдийн хувьд Дархан-Уул аймгийн үржил шимт хөрстэй Бүрэн толгойд 20 гаруй га талбайд чацаргана жимсээ тарьж ургуулан үйлдвэрлэлдээ ашигладаг. Харин аньс, нэрс жимснүүдийг Хөвсгөл, Завхан аймгийн байгалиас түүн хэрэглэж байна. Монос Хүнс компани нь “Монос” группийн охин компани учир аль болох хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд тустай байгалийн цэвэр бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг.
Нэрс жимсний ач тус:
Ухаалаг гар утсыг хүүхэд хөгшидгүй хэрэглэж буй энэ цаг үед нүдээ хамгаалах нь маш чухал асуудал болон тавигдаж байна. Нэрс жимс нь марганц ихтэй учир нүдний хараанд сайн нөлөө үзүүлдэг. Нэрс ихээр хэрэглэснээр шөнийн харааг сайжруулна. Мөн цусан дахь сахарын хэмжээг багасгаад зогсохгүй хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөө үзүүлдэг байна.
Аньс жимсний ач тус:
С витамин маш их хэмжээгээр агуулдаг. Ардын эмчилгээний практикт аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл, подагре, гүйлгэлт, ходоодны хүчил багадалттай гастрит өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг.
Чацаргана жимсний ач тус:
Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадган борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг.
Сулийн гурилын ач тус:
Говь-Алтай аймгийн сулийн гурил нь нойргүйдэл, цус багадалт, ядаргаанд тун сайн нөлөөтэй байна.
Халтар арвайн ач тус:
Хов аймгийн халтар арвайн гурил нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
Шар будааны ач тус:
Болсон шар будаа нь төрсөн эхчүүдийн хөхөнд сүү оруулж, тамир тэнхээг сайжруулдаг.
Хужирны ач тус
Увс аймгийн Цайдам нуурын хужир нь алжаал ядаргаа тайлж, цус харвалтаас сэргийлнэ.
“Эко” уусдаг цай нь 2018 оны онцлох экспортын бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.
[:en]

[:]