Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр цэвэр устай холбоотой нэгэн сэдвийг онцлон хөнддөг бөгөөд 2019 онд “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэхээр болж эрүүл, найдвартай ус уух эрхийн тухай олон нийтэд тайлбарлан таниулахаар зорьсон байна.

Хүн өдөрт биеийн жингийнхээ 4 хувьтай тэнцүү хэмжээний ус ууж байвал бие эрүүл байхад хангалттай хэмжээ юм. Зарим судлаачид үүнээс ч ихийг санал болгодог. Таны сонгон хэрэглэж буй ус шүлтлэг байвал эрүүл мэндэд тань илүү ач холбогдолтой байдаг байна.
Тэгвэл яаг ямар усыг шүлтлэг гээд байна вэ?
Шингэний хүчил шүлтлэгийн хэмжээ нь 0-14 хооронд PH нэгжээр илэрхийлэгддэг байна. Дундаж буюу саармаг түвшин нь PH-7 юм. Энэ нь ердийн ундны усны PH үзүүлэлт.
PH нь долоогоос багасаад ирэхээр хүчиллэг гэсэн үг. Харин уг тоо нь дээш ихсэж 7,5 эсвэл 8 гэсэн тоог зааж байвал шүлтлэг тал руугаа гэсэн үг юм. Хэрвээ PH 0 эсвэл 1 гэсэн үзүүлэлт зааж байвал хүчиллэг түвшиныг танд илэрхийлж байна гэж ойлгоорой.
Эрүүл хүний бие дэх PH нь 7,4 байвал хамгийн тохиромжит хэмжээ байдаг. Гэхдээ хүний биед 0,1 хувь байтугай 0,01 хувиар өөрчлөгдхөд маш том өөрчлөлт , нөлөө үзүүлдэг. Хүний бие /цус/ хүчиллэг болоод ирэхэд
- амархан ядрах
- энергийн түвшин багасах
- эсэргүүцэл сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Тэгэхээр та өөрийн биеэ аль болох шүлтлэг талд нь байлгахыг хичээх хэрэгтэй гэсэн үг.
Монос Хүнс компанийн үйлдвэрлэн гаргадаг Экос шүлтлэг зөөлөн усны PH нэгжийн үзүүлэлт нь 8,5 буюу таны биед хэрэгтэй шүлтлэгийн хэмжээг тогтворжуулах юм.
Нийт иргэдийн дунд ихэнхдээ өдөржин ажил дээрээ хоосон суучихаад орой гэртээ ирээд гэнэт их хоол идээд унтаад өгдөг. Хоол идэнгүүтээ унтвал ходоод тухайн хоолоо боловсруулахын тулд асар их хүчил ялгаруулна, гэтэл тухайн хүн маань хэвтээ байрлалд байгаа болохоор дутуу боловсорсон хоол өнөөх хүчлийнхээ хамт хоол боловсруулах замд үлддэг. Иймд өглөө эрт босонгуутаа ус ууж занших хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдсээ цэвэрлэж байна гэж ойлгож болно. Ялангуяа, “Экос” зөөлөн усыг өглөө өлөн элгэн дээрээ уувал та ходоодныхоо хүчил шүлтийг тэнцвэржүүлж байна гэсэн үг юм.

Шүлтлэг усыг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай судалгаанууд дэлхий дахинд маш өргөн хүрээтэйгээр хийгдэж байна. Тухайлбал, Xавдрын эсэнд үзүүлэх нөлөөлөл, ходоодны хүчил ихсэж цээж хорсох өвчний үед, судасны хана хатууралт, кальцын дутагдал зэрэгт ямар нөлөө үзүүлэх тал дээр судалгаанууд хийгджээ.
Хүмүүс өдөр тутам уухад сайн нөлөө үзүүлэх үү?
Эрүүл хүний цусны рН = 7.4 буюу бага зэргийн шүлтлэг,
дотоод эрхтнүүдийн исэлдэн ангижрахын потенциал (ИАП) нь ойролцоогоор -100 мВ
байдаг. Харин амьдралын буруу хэвшил, стресс, буруу хооллолт зэргээс энэ
тэнцвэр алдагддаг. Шүлтлэг усны рН = 7.0-ээс өндөр, исэлдэн ангижрахын
потенциал (ИАП) бага байдаг. Ийм усыг тогтмол ууснаар ууснаар организмд
антиосидант үйлчилгээ үзүүлж сайнаар нөлөөлөх магадлалтай.
Хүчил Ходоодны, цусны рН нь шүлтлэг ус ууснаар шүлтлэг бодохгүй. Хүний бие
өөрөө энэ орчныг тохируудах баффер системтэй байдаг.
Ходоод гэдэсний өвчинд сайн гэж үнэн үү?
Ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах зэрэг нь буруу хоолны зуршлаас үүдэлтэй байдаг. Өөх тостой, махан хоол байнга иддэг хүнд ходоодны хүчил үйлдвэрлэх гормон gastrin ихээр ялгарч ходоодны хүчлийг ихэсгэдэг. Шүлтлэг усыг тогтмол ууснаар хоол боловсруулах замын эдгээр зовиурууд арилах магадлалтай гэж үздэг. Анхаарах зүйл нь ходоодны хүчил нь хүн бүрт адилгүй байдаг ба хоол боловсруулах замын зовиургүй эрүүл хүмүүс уухыг эмч нар бид зөвлөхгүй байгаа.
Хүүхдэд уулгаж болох уу?
Хүүхдийн организм нь төрсөн цагаасаа эхлэн байгаль орчинд дасан зохицож, шинээр дархлаа тогтож байдаг. Нялх нярайн ходоод нь хүчиллэг орчин үүсээгүй байгаа учир орчныг нь тэнцвэржүүлэх шаардлагагүй болов уу. Нярай хүүхдэд эхийн сүүнээс өөр сайн зүйл байхгүй шүү дээ.
Хорт хавдарт ямар нөлөө үзүүлэх вэ?
Хорт хавдар гэдэг аймшигт өвчинтэй хүн төрөлхтөн бүх арга чаргаа хэрэглэн тэмцэж байна Үүний нэг нь шүлтлэг усыг уушигний хавдар, хөхний хавдарын өвчинд ашигласан явдал юм. Хорт хавдрын үед исэлдэн ангижрахын потенциал багатай /бүр хасах утга авч (-945 MV +10 MV) / шүлтлэг ус нь организм дах идэвхтэй хүчил төрөгчтэй үйлчлэлцэж, хавдрын эс өсөхөд шаардагдах идэвхтэй хүчил төрөгчийн багасган эсийн өсөлтийг зогсоож, бууруулах нөлөө үзүүлсэн байна. Тэгэхээр хавдрын эмчилгээний үед давхар хэрэглэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
1931 оны Нобелийн шагналтан эмч Dr.Otto Warburg олон жилийн өмнө нийт хавдарын 95 хувь нь хүчиллэг орчинд үүсдэг болон биеийн PH-ийг 7,36 буюу түүнээс дээш болгож , хүчиллэгийг нь багасгахад хавдрын эсүүд амьд явах чадваргүй болж байгааг нээж олсон байдаг. Dr.Warburg -ийн үзсэнээр цус хүчиллэг болох нь яс сийрэгжих, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг олон архаг хууч өвчнүүдийн шалтгаан болдог ажээ.
Экос Зөөлөн усны талаар сонирхолтой ярилцлага болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж аваарай.
С.БАДАМЦЭЦЭГ: ХОДООДНЫ АЛИВАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН АРГА НЬ ШҮЛТЛЭГ, ЗӨӨЛӨН УС ЮМ
ЗӨӨЛӨН УС УУЖ ЗАНШВАЛ ОЛОН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ ЧАДНА