Sun. Jan 11th, 2026

Чацаргана жимсгэнийн химийн бүрэлдэхүүн, био идэвхт бодисын найрлагыг тодорхойлж, эмийн болон хүнсний үйлдвэр, гоо засал, хөрс, ус хамгаалал, цацраг идэвхт бодисыг шингээх зэрэгт өргөн ашиглагдах болсон.

Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, тос, C, A, E, B,B, PP аминдэмүүд, биологийн идэвхт бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимснүүдээс онцлог юм.
Энэ ч утгаараа чацарганыг цорын ганц “ Байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.

Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ.

Монос Хүнс компани нь Чацарганын өтгөрүүлсэн шүүс, цэвэр тос, үр хальсны хандалмал тос зэрэг антиоксидант өндөр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй билээ.

Чацарганын Өтгөрүүлсэн шүүс нь 100% байгалийн гаралтай Монгол орны хөрсөнд ургасан чацаргана жимснээс гарган авсан бүтээгдэхүүн юм.

Харин чацарганын цэвэр тос нь ховор төрлийн тослогт хүчил омега-7, омега-3, омега-6, омега-9, А, С, К, E, B1, B2, P витамин зэргийг өөртөө агуулдаг байна.

Хайртай хүмүүсээ хамгийн сайхнаар халамжилъя Хаан Жимс

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс

By admin