Sun. Jan 11th, 2026

Монголчуудын олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт органик хүнс бол цагаан идээ юм. Сүү цагаан идээ нь идэхэд амттайгаас гадна шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, тамир, өнгө зүсийг сайжруулан, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Цагаан идээгээр өвчин хуучийг эмнэдэг заншил монголчуудын дунд уламжлагдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлбэл зохилтой юм.

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт гэх мэт олон төрлийн өвчин ихсэж байгаа. Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй.

➡️Ааруулын ач тус-Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлчилгээтэй. 

➡️Тарагны ач тус-Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар тараг нь хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй нь тогтоогдсон. Мөн дархаллын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэх тустай. Ханиад томуу, хижиг өвчинд уухад нэн сайн бөгөөд дархлааг дэмждэг.

Moнос Хүнс компанийн үйлдвэрлэн гаргадаг Ааруултай үрэлны цуврал нь ааруулын гашуун исгэлэн амтыг чацаргана, нэрс, аньс, таргаар бүрэн баяжуулж хүүхэд багачууд идэхэд илүү тохиромжтой болгож өгчээ. Энэхүү бүтээгдэхүүний давуу тал нь орц найрлагадаа байдаг байна. Тодруулбал, антиоксидант ихээр агуулагддаг жимсний төрлүүдийг багтаан, ааруул нь сахар, амт оруулагч ашиглаагүй байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээрээ ялгарч байна.

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс

By admin