Sun. Jan 11th, 2026

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.

Монос Хүнс компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ өдрийг тохиолдуулан Цахим Эмчтэй хамтран “Бөөр хайрлах өдөрлөг” арга хэмжээг 2019.03.13-нд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 180 гаруй зочид ирсэн бөгөөд Монос Хүнс компанийн эмч төлөөлөгч Хүний их эмч Д. Одбаяр Цэнэг брэндийн “Бөөр хамгаалах бэлдмэл”, Энхжин брэндийн “Бөөрний цай”-нуудын ач тусуудын талаар танилцуулсан юм.

Өдөрлөгийн арга хэмжээны үеэр Монос Хүнс компанийн эмч төлөөлөгч нар нийт ирсэн хүмүүсд үзлэг хийн зөвлөгөө өгсөн ба тус компанийн зүгээс гарын бэлэг бүх хүмүүсд гардуулан өглөө.

Сүүлийн жилүүдэд эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бөөрний өвчлөл хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах болсон байна. Энэ өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. Бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог аж.

Өнөөгийн байдлаар дэлхийд 850 сая хүн бөөрний өвчний оноштой байна. Бөөрний архаг үрэвслээр жилд 2.4 сая хүн нас барж байна нь нас баралтын шалтгааны 6-рт орж байна.Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл нь Монголын хүн амын дундах халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд багтаж байна. Харин Бөөрний сувганцрын үрэвсэл сүүлийн 10 жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдлоор 1-р тогтмол орсоор байна.

Уншигч та тус өдөрлөгийн after video-г үзэхыг хүсвэл Монос Хүнс компанийн фэйсбүүк хуудсаар энд дараарай.

Өдөрлөгийн үеийн фото агшинууд:

By admin