“Export Mongolia 2019” бизнес форум хоёрдугаар сарын 28-ны өдөр Corporate Convention Center-ийн Event Hall-д амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар EITC Mongolia байгууллага, хамтран зохион байгуулагчаар МУИС, Бизнесийн сургууль, Хөгжлийн банк, ХХААХҮЯамны ЖДҮХСан ажилласан байна. Тус форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилгийн хүрээнд болж өндөрлөсөн юм.
Уг арга хэмжээны хүрээнд Монос Хүнс компани экспортод гарсан бүтээгдэхүүн болон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд тус компанийн захирал П.Тодрол Монос Группыг төлөөлөн экпортод гарч буй туршлага болон ололт амжилтын талаар нийт оролцогч зочиддоо танилцууллаа.


Монос Хүнс компанийн үйлдвэрлэн гаргадаг дөрвөн төрөлтэй Эко Уусдаг цай нь Япон улсын зах зээлд экспортод гарч өнгөрсөн оны онцлох экспортын бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.
