Сүүлийн үед ширээний минь шинэхэн найз Моносын шидэт хар саримс болоод байгаа юм. Чихэрлэг амттай 5-6 хумс хар саримс өдөрт иддэг болсон. Яг саримс идэж байгаад шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд академичийн бичсэн “Саримс эрүүл мэндэд” хэмээх өгүүллийг олж уншлаа. Ингээд номон дээрхийг цахимд буулган та бүхэнд хүргэж байна.
Саримс гэдэг жижигхэн ногоо нь маш олон зүйлд тустай байдаг байна. Саримс нь хоолны шингээлтийг сайжруулж, нянг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодийн тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй. Мөн саримс нь цусны даралт ихдэх өвчнөөс сэргийлж, жин бууруулах, хүний бие махбодод В амин дэм хүлээн авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх нүүрс-усны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг. Саримс нь үл исэлдүүлэх, нян устгах чадалтайгаас гадна ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргээх, амин дэмийг сайн шингээн мэдрэл өвдөх, мөр далны булчин өвдөх зэрэгт анагаах үйлдэлтэй. Мөн ядаргаа сайн тайлна.
Эртний Түвэдийн лам нар саримсыг зуун наст ургамалтай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан жишээ бий. Орчин үед дэлхийн олон оронд саримсыг ашиглан хүний биед хэрэгцээтэй эм бэлдмэлийг бүтээн зах зээлд нэвтрүүлсээр байна. Тэдгээр нь зүрх судасны үйл ажиллагаанд сайн, дархлаа сайжржуулж, үрэвсэл дарах, хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг хэмээн Монголчуудын эрүүл амьдрах ухаан номонд бичжээ.
Та бүхэнд танилцуулсан хар саримсанд агуулагдах биологийн идэвхит нэгдлүүд нь энгийн саримсныхаас даруй 4-5 дахин их болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон байдаг.
Хүндэтгэсэн: Цахим Эмч