Sun. Jan 11th, 2026

[:mn]

  1. Шидэт саримстай хуурга хэрхэн хийх вэ?

Орц: Үхрийн мах- 150 гр, шидэт саримс 6 хумс, саримсны гол- 300 гр, чили – 10 гр, улаан чинжүү- 3 гр, гүнжидийн тос-1 цайны халбага, гахайн өөх 5 гр, элсэн чихэр, давс, шар буурцгийн сүмс өөрийн амталгаагаар

Хийх арга: Хайруулын тавгаа халааж гахайн өөх болон гүнжидийн тосоо        хийнэ.  Халуун чинжүү болон улаан чинжүүгээ хийж анхилуун үнэр гартал нь шарна.  Дараа нь үхрийн махаа хийж багахан ус нэмэн буцалсных нь дараа элсэн чихэр, шар буурцгийн сүмс, давс,  саримсны голоо нэмээд шарна. Хамгийн сүүлд шидэт саримсаа хийж холиод хоол маань бэлэн болно.

  1. Ядаргаа тайлах шидэт шөлийг хэрхэн хийх вэ?

Бүхий л улиралд ядаргаа тайлж, тамир тэнхээ нөхөх шидэт шөлний жорыг та бүхэнд хүргэж байна.

Орц: 120гр гурил, 4 хумс шидэт саримс, 350гр хонины мах, 5 гр давс

Хийх арга: Хонины махыг нимгэн хавтгай хярж, сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраагаад нимгэн дугуй элдэнэ.
Аяганд ясны халуун шөл хийж дээр нь хонины хэрчсэн махаа хийж давс хийн амт оруулна. Нимгэн дугуй элдсэн гурилынхаа 1 талыг нь тосолж, гурилныхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээж, жигнүүрт 20 минут жигнэнэ. Гаргаж ирсэн хоолныхоо гурилыг бага зэрэг сөхөн шидэт саримснаасаа 2 хумсыг хэрчиж хийгээд ядаргаа тайлах шидэт шөл маань бэлэн болно.

  1. Амттай шидэт зууш

Орц: 2-3 дундаж хэмжээтэй помидор, боловсруулсан бяслаг, 2 хумс шидэт саримс, майонез ногоо (хүссэнээрээ)

Бэлтгэх арга: Бяслагаа жижиг үрүүл дээр үрнэ. Дээрээс нь жижиглэж хэрчсэн саримс, майонезаа нэмээд бүгдийг нь сайтар холино. Помидороо цагираг хэлбэртэй зүсээд бэлэн болсон холимгоо тавина. Өөрийн хүслээр зуушаа ногоогоор чимэглэж болно. Ингээд амттай, шидэт зууш маань бэлэн боллоо.

Гэр бүлээрээ суугаад сайхан хооллоорой[:en]

Гэр бүлээрээ суугаад сайхан хооллоорой

[:]

By admin